
Та ажил хэргийн шугамаар болон аялал зугаалгаар гадагшаа аялж байхдаа дотоодын ч бай, гадаадын ч бай бүх нисэх буудлууд дээр хаяг, нэршил, заавар, лавлагаа бүгд Англи хэл дээр байгааг анзаарсан байх.
Тэгвэл аль ч улсын нисэх буудал дээр хэрэг болж болох 25 түгээмэл нэр томъёог орчуулгын хамт хүргэж байна.
(n) – noun буюу нэр үг
(v)- verb буюу үйл үг
(adj)- Adjective буюу тэмдэг нэр үг
Airline (n) Таны нисэх онгоцыг эзэмшиж буй компани. Жишээ нь: MIAT Airlines, Turkish Airlines
Arrivals (n) Онгоц газардаад ачаа тээш, бичиг баримтаа шалгуулсны дараа гарч ирж таныг тосож буй хүмүүстэй уулзаж болох хэсэг.
Board (v) Энэ нь онгоцонд суухыг эсвэл орохыг хэлж буй нэршил.
Boarding pass (n) Онгоцонд нэвтрэх билет. Та өөрийн суух онгоцны бүртгүүлэх хэсэгт бүртгүүлж, ачаагаа шалгуулсны дараа суух онгоц тань аль гарцаар (Gate) нэвтрүүлж байгаа болон суудлын дугаарыг заасан билеттэй болдог.
Boarding time (n) Энэ нь зорчигчид онгоц руу орох боломжтой болох цагийг заадаг. Та аль болох гарцтайгаа ойр байж, цагаасаа бүү хоцроорой.
Book (a ticket) (v) Энэ нь онгоцны билетийн захиалга өгч, бүртгүүлэхийг хэлдэг. Энэ үед та мөнгөө тушаана.
Business class (n) Бизнес класс гэдэг нь онгоцны урд хэсэгт байрлах хэсэг бөгөөд бизнес зорилгоор аялж буй хүмүүст зориулсан суудал юм. Энгийн билетнээс илүү үнэтэй.
Carry on (luggage) (v) Энэ нь онгоцонд авч орж болох бага овортой ачааг хэлдэг. Хэмжээний хувьд хязгаарлагдсан бөгөөд жингийн хувьд хамгийн дээд тал нь 8кг-ийг л зөвшөөрдөг.
Check in (v/n) Онгоцны буудал дээр таны суух онгоцны бүртгэлийн хэсэг байх бөгөөд тэд таны ачаа, цүнхийг бүртгэн авч танд онгоцонд нэвтрэх билетийг (boarding pass) өгөх болно. Энэ бүхий л үйл явцыг нийтэд нь check in хэмээн нэрлэдэг
Conveyor belt/ Carousel/ Baggage claim (n) Онгоц газардсны дараа ачаа тань эргэдэг зам дээр гарч ирдэг. Энэ замыг дээрэх 3 нэршлээр нэрлэдэг.
Customs (n) Та ямар нэг улсад нэвтрэхийн өмнө заавал гаалиар дайрч гардаг бөгөөд тэнд та гаалийн ажилтанд шалгуулдаг. Тэд ямар нэгэн хууль бус зүйлс, хар тамхи, хэт их бэлэн мөнгө, хүйтэн зэвсэг зэргийг биедээ авч яваа үгүйг тань шалгаад, ямар нэг үзүүлэх юм байгаа эсэхийг лавладаг. Хэрэв та ямар нэгэн асуудалгүй гэж бодож байгаа бол “no” гэж хариулах хэрэгтэй.
Delayed (adj) Энэ үг нь таны нислэг хойшлогдсон болохыг мэдэгдэж байгаа үг юм. Муу цаг агаар, хэт их агаарын хөдөлгөөн болон техникийн асуудлаас хамааран ийм зүйл тохиолддог.
Departures (n) Check in хэсгийг өнгөрсний дараа онгоцонд суулгаж эхлэх цагийг хүлээхэд зориулсан газар. Энд төрөл бүрийн худалдааны газрууд, хоолны газрууд байх бөгөөд зарим буудлууд дээр үзвэрийн үйлчилгээний газар хүртэл байдаг.
Economy class (n) Онгоцны төв хэсэгт байрлах зорчигчдын хэсэг. Үнийн хувьд хямд бөгөөд ихэнх хэсгийг эзлэдэг.
First class (n) Нэгдүгээр зэрэглэл буюу хамгийн үнэтэй билеттэй хэсэг. Энэ хэсэгт та суувал танд ноогдох орон зай маш том байх ба тухтай суудал, сайн үйлчилгээ таныг хүлээж авах болно.
Fragile (adj) Энэ нь таны цүнхэнд амархан хагарах, эвдэрэх аюултай ачаа байгааг илэрхийлсэн тэмдэг буюу наалт. Ийм тэмдэгтэй бол таны цүнхтэй илүү болгоомжтой харьцах болно.
Gate (n) Нислэг бүр лүү холбож өгсөн гарц. Та Gate-ийг ашиглан онгоц руугаа орж бас гардаг.
Identification (n) Таны ID буюу таныг гэрчлэх бичиг баримт. Гадагшаа явахад таныг гэрчлэх гол зүйл бол гадаад пасспорт юм.
Liquids (n) Шингэн зүйлийг хэлж буй нэршил ба онгоцонд авч орохыг хориглосон зүйлсийн нэг. Зарим газар зөвхөн пластик саванд савласан 100 мл шингэн зүйлийг хүлээн зөвшөөрдөг.
Long haul flight (n) Олон цагийн нислэгийг нэрлэдэг. Жишээ нь New York-оос Sydney хүртэлх холын нислэг.
On time (adj) Та өөрийн онгоцны мэдээллийг авахыг хүсвэл онгоцны буудал дотор байрлах нисэх онгоцнуудын мэдээллийн самбарыг хараарай. Тэндээс та нислэгтэй холбоотой бүхий л мэдээллээ авч болох бөгөөд хэрвээ таны нислэгийн дугаарны ард “on time” гэж бичсэн байвал бүх юм асуудалгүйгээр яг цагтаа ниснэ гэсэн үг.
One way (ticket) (n) Нэг талийн нислэг гэсэн үг. Энэ нь та очсон газраасаа буцах сонирхолгүй байгааг тань илтгэнэ. Эсрэгээрээ “return ticket” гэвэл таны буцах билет болно. Хэрвээ хоёуланг нь авбал энэ нь “round trip ticket” буюу 2 талын нислэгийн билет болно.
Oversized baggage/ Overweight baggage (n) Хэмжээ хэтэрсэн ачаа. Ихэнх нислэг нь 1 зорчигч 20 кг ачааг ачаанд өгөхийг зөвшөөрдөг бөгөөд үүнээс хэтэрвэл нэмэлт мөнгө шаарддаг.
Stopover/layover (n) Холын нислэг хийж байх үед өөр хот, өөр улсад богино хугацааны зогсох зогсолтыг нэрлэдэг.
Travel agent (n) Өмнөөс тань нислэг, буудал, аяллын хөтөлбөрийг зохицуулахад тусладаг хүн буюу аяллын төлөөлөгч
Visa (n) Виз бол ямар нэгэн улсруу нэвтрэхэд зориулсан тусгай зөвшөөрөл юм. Зарим улсууд таны хаанаас ирж байгаагаас хамаараад урьдчилсан байдлаар виз мэдүүлэхийг шаарддаг.
Цаг гарган уншсанд баярлалаа.
Эх сурвалж: juulchin.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.