ОХУ Минскт 500 сая ам. долларын зээлийг шилжүүлэхэд бэлэн болжээ

Twitter Print
2021 оны 05-р сар 31-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нарын уулзалт өнгөрсөн баасан гарагт Сочид байрлах ОХУ-ын Ерөнхийлөгчийн Бочаров Ручей эдлэн газарт эхэлжээ.

Талууд хупалдаа эдийн засаг, эрчим хүч, соёл хүмүүнлэгийн салбарт хамтран ажидлах тухай хэлэлцсэн байна. Уулзалт орон нутгийн цагаар оройн 6 цагт эхэлж, 23 цаг 14 минутанд дууссан ба уулзалт нийт 5 цаг 15 минут үргэлжилжээ.

Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хувьд өнгөрсөн 2-р сард хийсэн уулзалт нь 6 цаг гаруй үргэлжилж байсан билээ. 2021 он гарсанаас хойш Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар 3 дахь удаагаа ОХУ-д айлчилж байгаа юм.

Уулзалтын үеэр ОХУ-ын засгийн газраас Беларусьт олгох 1 тэрбум ам. долларын зээлний үлдэгдэл 500 сая ам. долларыг шилжүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэжээ. Эхний ээлжний 500 сая ам. долларыг Москва өнгөрсөн оны 12-р сарын сүүлээр Минскт шилжүүлсэн ба үлдэгдэл 500 сая ам. долларыг 6-р сарын сүүлээр шилжүүлэхээр төлөвлөжээ.

Хоёр улсын Ерөнхийлөгчид Ирландын агаарын тээврийн Ryanair компанийн зорчигч тээврийн онгоцыг тойрсон асуудлыг ч мөн хөндсөн ба тус онгоцонд зорчиж байсан сэтгүүлч Роман Протасевичийн хамтаар Беларусийн аюулгүй албаныханд баривчлагдсан ОХУ-ын иргэн Софья Сапегагийн асуудлыг хэлэлцжээ.

Түүнээс гадна талууд Беларусийн Belavia агаарын тээврийн компанийн онгоцнуудын ОХУ-ын хотууд руу хийх нислэгүүдийг нэмэгдүүлэх тухай ярилцсан байна.

Өнгөрсөн бямба гарагт В. Путин, А. Лукашенко болон А. Лукашенкогийн бага хүү Николай нар дарвуулт завиар зугаалсан ба өдрийн хоолоо тус завин дээр зоогложээ.

Эх сурвалж: https://m.lenta.ru, interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.