Олны дунд биеэ хэрхэн зөв авч явах вэ?

Twitter Print
2021 оны 04-р сар 08-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

ОЛНЫ ДУНД БИЕЭ ЗӨВ АВЧ ЯВАХАД НЭМЭР БОЛНО

1. Нэрээ бодож яв

Ертөнц дээрх бүх үгнээс хүний чихэнд хамгийн сонсголонтой сонсогддог үг бол тэр хүний нэр. Иймд өөрсдийнхөө болон бусдын нэр хүндийг өргөж явах хэрэгтэй.

2. Бусдыг хайрлаж сур

Чи бусдаар хайрлуулах, бусдын анхаарлын төвд байхын тулд бусдыг хайрлаж, бусдад анхаарал хандуулах хэрэгтэй.

3. Бусдыг ойлгохыг хичээ

Өөрийнхөө хүсэл, зорилгыг тэргүүн зэрэгт бодохоо орхиж бусдын сайн чанарыг түлхүү мэдэхийг хичээгээрэй.

4. Урам хайрлаж сур

Бусдын сайн чанарыг өөрт нь болон бусдад магтан ярьж бай. Талархал, сайшаалын үгийг үнэн сэтгэлээсээ хэлж, магтаалд үг бүү хайрла.

5. Анхааралтай сонсож сур

Ахмадын сургаал, нөхдийн зөвлөгөөг анхааралтай, тэвчээртэй сонсож сур. Сонсож байх үедээ хэцүү байж болох ч дараа нь чиний амьдралд маш их хэрэг болох магад.

6. Бүү шүүмжил

Бусдыг олны дунд бүү шүүмжил. Бас буруутгах гэж бүү яар, Өөрийн бодол өөртөө зөв гэдэг. Энэ нь найзыгаа алдаж явахад нь дуугүй өнгөр гэсэн үг биш, ганцаарчлан зөвлөгөө, сануулга хэлбэрээр хэлж болно шүү дээ.

7. Бүү долигно

“Довтолж буй дайснаас долигнож буй анд нар аюултай” гэсэн үг байдаг. Долигнож зусардах, чин сэтгэлийн талархал илэрхийлэх хоёр их ялгаатай шүү.

8. Маргаанаас зайлсхий

Бусадтай мэтгэлцэж шинэ мэдээлэл олж авах нь ашигтай. Харин утга учиргүй маргаанд ялагч байдаггүй юм. Ийм маргаанд ялах хамгийн сайн арга бол түүнээс зайлсхийх.

9. Уучлалт гуйж сур

Буруугаа өөрөө хүлээх нь бусад хүнээс зэмлэл сонсохоос хамаагүй амар байдаг. Тэнэг хүмүүс л алдаагаа хамгаалахыг хичээдэг.

10. Дараа болохгүй амьдарч сур

Бусдад тус дэм болж явахыг хичээ. Хүний ажил бүтвэл өөрийн ажил бүтнэ. Хэрэв бусдад нэмэр болж чаддаггүй юм гэхэд дараа болохгүй амьдрахын төлөө хичээгээрэй.

Ч.Ганзориг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.