Ерөнхий сайд Н.Алтанхуяг өвлийн шилэн хүлэмжийн нээлтэд оролцлоо

Twitter Print
2014 оны 05-р сар 30-нд 15:31 цагт
Мэдээний зураг,

“Өвлийн хүлэмжийн аж ахуй” байгуулахад Чингис бондоос нийт 27 орчим тэрбум төгрөг хуваарилсан. 80 орчим аж ахуйн нэгж саналаа ирүүлснээс 16 компанийн төсөл банкны шаардлагыг хангаж, зээл нь батлагдан ажлаа эхлүүлж, эхнээсээ ургацаа хурааж байна. Эдний нэг, “Түмэн сүйх” компанийн хүлэмжийн нээлт, анхны ургацын баярт Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, “Орчин үеийн загвар, техник технологитой, жилийн дөрвөн улиралд ажиллах анхны шилэн хүлэмжийг хүлээж авч байна” гээд “Түмэн сүйх” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Тус компани Чингис бондоос 940 сая төгрөгийн урт хугацаатай зээл авч аж ахуйгаа Голланд технологиор өргөжүүллээ. Ингэж хийж бүтээж байгаа хөдөлмөрч хүмүүс, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэн улс орноо авч явж чадна.

Өвлийн хүлэмжийн аж ахуйг Засгийн газраас дэмжиж,  хөрөнгө оруулалт хийснээр монголчууд бид өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, салаатны байцаа зэрэг нарийн ногооныхоо хэрэглээг дотооддоо хангах боломж бүрдэж эхэлж байна. 2014 оныг “Монголдоо бүтээцгээе” уриатай үйлдвэржилтийг дэмжих жилээр зарласан. Эхний үр дүн гарч байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Өвлийн хүлэмжийн аж ахуй, ноос, ноолуур, оёдлын үйлдвэрүүд болон сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэржилтэд Чингис бондоос 270 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Эдгээр төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд “Түмэн сүйх” компанийнх шиг 15 хүлэмж бий болно. Манай улсын нарийн ногооны нэг жилийн хэрэглээ 40 орчим мянган тн. Өнөөдрийн байдлаар 4600 тн-ыг нь бид өөрсдөө тариалдаг. Дотоодын хэрэгцээгээ хангахын төлөө ажиллаж байна гэж тус яамны дэд сайд Ц.Туваан ярилаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгон дахь “Түмэнсүйх” ХХК-ийн өвлийн шилэн хүлэмж нь 0,5 га талбайтай, өнгөрсөн намраас үйл ажиллагаагаа эхэлж, 50 орчим хоногийн өмнө анхны суулгацаа тарьжээ. Тус компани жилд 65 тн өргөст хэмх хурааж авахаар төлөвлөжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.193.10) 2014-07-30 01:52
      • 0
      • 0

      Сайхан мэдээ байна бид хунсний ногоо тариа будаагаа гадаадаас авахгуй бас бензинээ оорсдоо хангадаг болох естой

      Хариулах