Б.Баатархүү: Т.Билэгжаргалын бичлэгийг яагаад цацсаныг тодруулна

Twitter Print
2020 оны 02-р сар 03-нд 16:29 цагт
Мэдээний зураг,
  • Facebook компаниас хүчирхийллийн агуулгатай бичлэг тараалаа гэж анхааруулга өгсний дараа бичлэгийг устгажээ

  • "Хар тамхийг жигшүүлэх зорилгоор хийсэн үйлдэл байж болох ч нууц гэж баймаар юм. Бичлэг бүрийг задлаад байх нь мэргэжлийн байгууллагуудын хийх ёстой үйлдэл мөн үү"

ЦЕГ­-ын Хар тамхитай тэмцэх газрын фэйсбүүк группт нэгэн баривчилгааны бичлэг нийтлэгдсэн нь олныг хэсэгтээ шуугиулав. Цагдаа нарт баривчлагдаж буй, мөн төрсөн ээжийгээ зодож буй хүн нь жүжигчин Т.Билэгжаргал байсан юм. Хар тамхинд донтсон хүн ямар муухай авиртай болдог, төрсөн ээжийгээ ч зодож дарамтлах хэмжээнд хүрдийг харуулж, олныг жигшүүлэхийн тулд энэ бичлэгийг нийтэд дэлгэсэн байх.

Гэхдээ иргэд арай өөрөөр үзэл бодоо илэрхийлж байв. “Шуугиад байгаа бичлэгийг үзээд ээжийг нь их өрөвдөв. Өөрийнх нь зодуулсан, хүү нь хүмүүст нүд үзүүрлэгдэх болсны аль нь илүү тэр эмэгтэйд шаналал өгөх бол. Хар тамхийг жигшүүлэх зорилгоор хийсэн үйлдэл байж болох ч нууц гэж баймаар юм. Бичлэг бүрхийг задлаад хохирогчийг давхар хохирогч болгоод байх нь мэргэжлийн байгууллагуудын хийх ёстой үйлдэл мөн үү” гэх зэргээр бичжээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Жүжигчин Т.Билэгжаргалыг баривчилж байгаа, түүний ээжийгээ зодож буй бичлэгийг нийтэд тараасан нь олон хүнд эвгүй сэтгэгдэл төрүүллээ. Энэ бичлэгийг яагаад тараахаар болсон юм бэ?

-Хаанаас, яагаад цацагдсаныг нь бид тодруулна. Одоохондоо энэ талаар сайн мэдэхгүй байна. Тодруулчихаад албан ёсоор мэдээлэл өгөх болно.

-Жүжигчин Т.Билэгжаргал батлан даалтад гарсан гэж үнэн үү?

-Түүнийг саатуулан шалгаж байгаа.

Хэвлэл мэдээллийн төвийн дарга нь ийм товчхон хариулт өглөө. Дашрамд сонирхуулахад, ЦЕГ-­ын Хар тамхитай тэмцэх газрынхан уг бичлэгийг нийтэд дэлгэсний дараа Facebook компаниас хүчирхийллийн агуулгатай бичлэг тараалаа гэж анхааруулга өгсөн байна. Үүний дараа бичлэгээ устгасан байв. Гэвч тус бичлэг одоог хүртэл Youtube сувагт байршсан хэвээр байна.

Г.Баярсайхан

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Холбоотой мэдээлэл: Төрсөн эхийгээ зодож, хар тамхи хадгалсан хэргээр саатуулагдсан иргэн жүжигчин Т.Билэгжаргал байжээ 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Eej

      (202.21.108.186) 2020-02-04 20:35
      • 0
      • 0

      Davartsan batsaanuudiig sain hashraa hun zuv hun bolj usuhsud ger bul, daraa n naiz nuhud hamt olon shaltgaalna zuv yvj chadahgui bol ner hund n usuud uursdiigu bardaad jargal daahgui zovlon bolood bgaa nuhudiig sain hashraa daraa daraagiinh n jushee avch hashrig huuli zuulun bval bdog ym bna geed teneg batsaanuud davarna shuu

      Хариулах

    • Бат

      (103.10.22.154) 2020-02-04 19:09
      • 0
      • 0

      Билэгжаргал хүн муутай.ээжийгээ зодож л байдаг Бүр үхвэл таарсан хачин Баагий шдээ

      Хариулах

    • Зочин

      (98.234.112.193) 2020-02-04 16:04
      • 0
      • 1

      Бичлэгийг нуух байсиймуу. Балмад этгээдийн байдлыг нуух ямарч шаардлагагүй. Хүмүүс энэ залууг шигших хэрэгтэй. Нэг л сайхан амьтан яваад байдаг үнэн нүүр царай нь ийм л байна. Энэ эх үрийнхээ төлөө чадах бүхнээ л зориулсан байхдаа. Ийм адгуус өсгөсөн гэдгээ мэдээгүй л байлгүйдээ.

      Хариулах