Хувцас угаах урлаг

Twitter Print
2022 оны 05-р сар 20-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

ХУВЦАС УГААХ

Мэдээж хувцасаа угааж мэдэхгүй хүн гэж байхгүй л дээ. Гэхдээ хувцасаа зөв угаах нь байгальд ээлтэй байх талаар огт бодож байсан уу?

Хамгийн чухал нь мэдээж бидний хувцасны материалын сонголт болоод өнгө будаг, нэмэлт чимэглэлүүд.

Өмнө хэлсэнчлэн хувцас бүрийн шошгийг сайтар уншиж яг л зааврын дагуу угаах нь зүйтэй.

Үүнээс үүдээд худалдан авалтандаа зайлшгүй анхаарах шаардлагатай болно. Төрөл бүрийн өнгө хийцтэй хувцас байх нь угаалтын давтамжийг ихэсгэж, ус ихээр үрэх шалтгаан болж өгдөг.

Мэдээж эмэгтэйчүүд хээнцэр ганган хийцтэй хувцастай байлгүй л яахав. Миний хувьд үндсэн өнгийн хувцаснууд ихэвчлэн авдаг бөгөөд материалын хувьд 4-5 орчим төрөлд хуваагддаг.

Дээгүүр өмсдөг хувцас доогуур өмсдөг хувцасаа тусад нь ялгадаг. Үүний дараа угаах градусаар буюу 30 ба 40 хэмээр ялгадаг. Хамгийн сүүлд нь өнгөөр ялгаад угааж эхлэдэг. 

• цагаан хувцас

• хар ба хөх хувцас (нөхрийн хар ногоон хувцаснууд бас ордог)

• будаг гаргадаггүй завсрын өнгөтэй хувцас гэх мэтээр ангилж угаадаг.

• 30 градус

• Жинс гэж ангилж угаадаг гэсэн үг.

Дотуур хувцас, оймс зэргийг мөн тусад нь угаадаг. Учир нь эдгээр хувцаснуудад хувцас зөөлрүүлэгч хийж болдоггүй тул бусад хувцаснаас тусдаа угаагддаг.

Харин 60 градусд угаагддаг цагаан хэрэглэл, алчуур зэргээ хамтад нь угаадаг.

Гал тогоондоо ч мөн цаасан сальфетканы оронд амны жижиг алчуурууд хийж хэрэглэдэг бөгөөд ихэвчлэн зузаан болон нимгэн цэвэр даавуунууд ашигладаг. Гал тогооноос бохирдож гарсан алчууруудаа тусад нь нийлүүлээд 60 хэмд угаадаг. Учир нь цагаан хэрэглэл, ширээний бүтээлэг, биений алчуур зэргээр хийсэн байдаг бөгөөд бүгд 60 градусд угаах заавартай байдаг.

Хүүхдүүдийнхээ хувцасыг яг ийм маягаар угаадаг.

Харин өлгөж хатаахдаа дээгүүр өмсдөг хувцас доогуур өмсдөг хувцасаар нь 2 зааглаад өнгө өнгөөр нь дарааллуулж өлгөдөг бөгөөд энэ нь хатсаных нь дараа эвхэж хураахад маш амар байдаг. 

Мөн эдгээр арга барил нь хувцасны эдэлгээнд маш ээлтэй бөгөөд хүүхдүүд хувцас тохох, эвхэх зэрэг ажил хийж дадсанаар хувцасаа цэвэрхэн өмсөж сурдаг юм билээ.

Бас нэг эдийн засагт хэмнэлттэй бөгөөд худалдан авалтаа зөв хийхэд, эргээд энэ нь байгальд ээлтэй байхад нөлөөлдөг арга бол хэрэгцээтэй байгаа хувцасны жагсаалтаа бичдэг. Хүүхэд тус бүр дээр улирлаар нь хувцасны төрөл тус бүрийг тоо ширхэгтэй нь бичээд гэрт байгаа хувцаснуудыг нь ялгахдаа дүүд нь шилжих болон өөрт нь үлдэж байгаа хувцас бичсэн жагсаалт зэргээ тулгаад яг хэрэгтэй зүйлсийг нь авахад маш хялбар болж өгдөг.

Т.Нарангэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.