Гэрэл зурагчны дуранд буусан Монголын тэнэмэл хүүхдүүд

Twitter Print
2016 оны 04-р сар 27-нд 13:47 цагт
Мэдээний зураг,

Getty Images фото агентлагийн гэрэл зурагчин Паула Бронштейн /Paula Bronstein/ манай улсад ирэхдээ орон гэргүй, тэнэмэл хүүхдүүд болон асрамжийн газруудад амьдардаг хүүхдүүдийн тухай фото нийтлэл бэлтгэжээ. Түүний өгүүлснээр Монголд гудамжны хүүхдүүд олон байдаг ба тэд ядуу тарчиг амьдралын улмаас гудамжинд гарсан хэмээсэн байна. Паула Бронштейн 2010 онд Монголд ирсэн ба тухайн үед авсан зургуудаараа үзэсгэлэн гаргаж байжээ.

10 настай Отгонжаргал халаалт, цахилгаангүй гэртээ архичин ээжийнхээ хамт сууж байна. Энэ охин сургуульд явдаггүй бөгөөд өдрийн ихэнх цагийг гадуур тэнэж өнгөрүүлдэг. Түүнийг асрамжийн газарт өгсөн ч хэдхэн хоногийн өмнө оргоод ирчихсэн байгаа нь энэ аж. 

Отгонжаргал эгч Зулаа, Сайнаа нарын хамт

Отгонжаргал гудамжинд суун дуу дуулж, багахан мөнгө олдог.

Урьд шөнө нь орцны шатан дээр хоног төөрүүлсэн 14 настай Нандиа охин зоогийн газрын ширээ тэгнэн хэвтэж байгаа нь

12-14 насны орон гэргүй хүүхдүүд хогийн цэг дээр гал асаан дулаацаж байгаа нь энэ

Тэнэмэл хөвгүүдийг цагдаагийн машинаар асрамжийн газар руу хүргэж байна. 

Цагдаагийн ажилтан хариулт өгөх хүсэлгүй байгаа хүүгийн анхаарлыг татахыг оролдож байна. 

Тэнэмэл хүүхэд 

Бүртгэл хүлээж байгаа хөвгүүд 

Бүртгэлийн дараа шинээр ирсэн хүүхдүүд усанд орцгоож байна.

Асрамжийн газрын нөхцөл бараг л цэргийн хуаран шиг

 

Өглөөний дасгал

Сургуулиасаа ирсэн охин гэрийн даалгавраа хийж байгаа нь. Гэрэлт Өргөө төв 

Асрамжийн газрын хүүхдүүд 

Хөгжим сонсож байгаа охид

Зурагт үзэж байгаа хөвгүүд

Өглөөний цай. Хооллохоор хүлээж байгаа хүүхдүүд 

Гэрэлт Өргөө асрамжийн газрын ажилтан хүүхдүүдийн хамт 
 
 
Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.