Ядуурал, ганцаардал дунд 10 жилийг өнгөрүүлсэн алдарт Вячеслав Тихонов

Twitter Print
2020 оны 02-р сар 02-нд 11:14 цагт
Мэдээний зураг,

Эхлээд эхнэр маань, дараа нь охин минь надаас урвасан...

Одоохондоо нас залуу цус чинь шингэн, гоо үзэсгэлэнтэй болохоор киноны найруулагчид тувт араас чинь гүйгээстэй, нэр хүндийн оргилд хүрсэн болохоор араас чинь гүйх олон дагуултай, нэр хүнд чинь бас тэр хүмүүст ч хэрэгтэй. Харин энэ бүхэн дөнгөж дуусангуут л чамаас тэд нүүр буруулж, сэтгэлээ хувиргана. Өвчин зовлонд баригдаад, тамир тэнхээ барагдахын цагт хамгийн ойр дотны чинь хүмүүс хүртэл мартаж орхидог билээ.

Зөвлөлтийн алдарт жүжигчин Вячеслав Тихонов бидний ертөнцийг үүрд орхин одоод арван жилийг үджээ. Тэрээр 81 насыг зооглосон ч амьдралынхаа сүүлчийн жилүүдэд ямар хүнд зовлон бэрхшээл туулсныг нь хүмүүс тэр бүр мэддэгүй юм. 

1990 онд тэрээр Нонна Мордюковатай гэрлэж, тэдний дундаас төрсөн Владимир хүүгээ дөчин настайд нь оршуулсан билээ. Өөрийн үр хүүхдийнхээ төлөө зовож шаналах гэдэг нь энэ яваа хувь тавилангийн нь хувьд хамгийн хэцүү зүйл билээ.

тихонов зурган илэрцүүд

Нонна Мордюкова, Вячеслав Тихонов нар залуу насандаа

Вячеслав Васильевич амьдралынхаа сүүлчийн арван жилд эхнэр охин хоёрынхоо дэргэд байсан ч ганцаардалд байсан ажээ. Олон сая хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээн, хайртай дүрийг үзэн баясах тэр халхавчин дор тэрээр байнгын дарамтан дор амьдарч байжээ. Жүжигчин маань хүний хувьд маш аядуу зөөлөн, шийдэмгий бус нэгэн байсан болохоор эхнэртээ хангалттай их мэдлийг бий болгодог байжээ.

Гэхдээ цор ганц зүйл нь гэвэл, тэрээр урвалтыг хэзээ ч өршөөж уучилдаггүй байжээ. Түүний анхных нь гэргий болох Нонна Мордюковагийн явдал задгайрч, элдэв хэл аманд холбогдонгуут Тихонов шууд салах өргөдөлөө өгч байжээ. Жүжигчин маань хоёр дахь удаагаа гэрлэх үедээ нилээн хашир сууж, нас дөч шахсан байлаа. Түүний энэ удаагийн амьдралын нь дагуул болох франц хэлний багш хүүхэн Тамара нь сүрхий хартай бөгөөд хөөрхий "Штирлиц"-ийг хэнтэй хаагуур явж, юу хийсэн тухай өдөр бүрийн тайланг нь шаарддаг нэгэн байлаа.

Эхнэр нь жүжигчнийг өөрийн төрсөн хүү Владимиртай нь ч уулзаж учирахыг нь хясаж хориглодог байжээ. "Бид хоёр машины гарашд л нууцаар уулздаг байлаа" хэмээн Вячеслав Васильевич ярьж байлаа. Чухам ийм л шалтгааны улмаас жүжигчин маань, түүнд ухаангүй их хайртай байсан анхны эхнэр Нонна Мордюковаг эцсийн замд нь үдэж чадаагүй гэдэг. "Ноннагийн оршуулгын ёслолд Тихоновыг ирээгүйд хүмүүс маш их гайхаж байсныг нь би санадаг юм. За яахав дээ, Бурхан гэж байдаг шүү дээ, гэж бодоод, дараа нь би өнөөх галзуу Тамарааг нь санаж билээ. Энэ бол түүний л хийж байгаа хэрэг." хэмээн Ноннагийн дүү хүүхэн ярьсан байдаг.

Жүжигчний амьдралын нь сүүлчийн жилүүд үнэхээрийн их ганцаардалд байсан бөгөөд түүнийг ганц тайвшруулдаг юм нь Стёпа нохойтойгоо л олон цагаар гадаа өнгөрүүлдэг явдал байв. Тамара нь хамаг цаг заваа найз нөхдийнхөө дунд өнгөрүүлэх дуртай нэгэн байлаа. Байнгын хэрүүл маргаанд эцэс төгсгөл гэж байдаг билээ. Эхнэр нь орон байраа хоёр хэсэг болгож хуваахыг шургуу шаарддаг болов. Ингээд хоёр тийш болсон тэд бүр харьцахаа ч больсон бөгөөд энэ байдал нь нийтийн байрны уур амьсгал шиг харагдахаа ч больжээ.

Тихоновын амьдралын сүүлчийн ганц дурсамж нь гэвэл, хүүхэд үеийн нь хайр сэтгэлийн дурсамж байсан агаад тэрээр үүнийгээ ихэд хичээн, эрж хайж байж олж авсан гэдэг билээ. Тэр охиныг нь Юлия гэдэг байсан ба тэд утасаар олон цагаар, удаан ярьдаг байсан ч, уулзалдаж амжаагүй ажээ.

тихонов зурган илэрцүүд

2009 оны 12 сарын 4 нд жүжигчин маань нас барав. Жүжигчний охин Анна нь эхээс салж явжээ. Тэрээр эцгийнхээ нэр алдараар дажгүй мөнгө олж, тэр чигээр нь өөртөө зарцуулсан ажээ. Тэр нөхрийнхөө хамт Вячеслав Васильевичийн оролцоотой кино бүтээдэг багахан кино студийг нээж ажиллуулсан байдаг юм.

Эцгийнхээ 80 насны ойгоор тэр домог мэт болсон кинонуудын нь талаар түүний ярицлага сурвалжлагыг асар их үнээр хийхийг зөвшөөрчээ. Гэхдээ хамгийн хачирхалтай зүйл нь гэвэл, эцгийнхээ эцсийн хүсэл болох, түүнийг нас барсных нь дараа анхны эхнэр Нонна Мордюкова болон хүү Володя нарын булштай зэрэгцүүлэн оршуулах, мөн сүмд хойтохыг уншуулах хүсэлтийг нь биелүүлээгүй юм.

Жүжигчний хойдын буяныг үйлдэж, Олег Янковскийн булшны дэргэд оршуулжээ. Нэмж хэлэх өөр юу ч байх билээ дээ. Бидний амьдралд сэтгэлд таагүй яасан ч их муу муухай зүйл тохиолдохыг хэлж барах билээ.

Норзонгийн Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.61) 2020-02-05 19:21
      • 0
      • 0

      Сонирхолтой мэдээлэл юм. Гэвч найруулга гэж ер байхгүйтэй адил гэхэд болно. Бас он цагийн маш том алдаа гаргасан нь тэд 1990 онд гэрлээгүй. 1948 онд "Залуу гварди" кинонд хамт тоглож байхдаа танилцаж, 1950 онд хүү Владимир нь төрсөн байдаг. Тэгсэн чинь 1990 онд гэрлэсэн гэж эргүүтсэн байх юм

      Хариулах

    • Зочин

      (142.59.105.178) 2020-02-06 14:19
      • 0
      • 0

      Нонатай гэрлээд төрүүлсэн хүүгээ 1990 онд оршуулсан гэж бичсэн нь тэгж буруу ойлгогдохоор болжээ

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.115) 2020-02-03 23:04
      • 0
      • 0

      Заавал эхнэр нь муу байсан гэж ярих нь өрөөсгөл юм. Гээндээ ч, гоондоо ч бий. Тихонов өөрөө хүйтэн, халамжгүй хүн байсан гэдэг юм байна лээ.

      Хариулах

    • Zooo

      (103.57.93.232) 2020-02-03 13:23
      • 0
      • 0

      Ugasa sain hymyts uyrsnuu vbj shylmastai niildeg huyli bii

      Хариулах

    • Зочин

      (202.179.26.89) 2020-02-03 12:34
      • 0
      • 0

      Шулмас авгай нь түмний хараалыг хүртсэн байх даа.

      Хариулах

    • Зочин

      (202.131.253.66) 2020-02-03 10:48
      • 0
      • 0

      Манайд ч бас иймэрхүү явдал зөндөөн бий.Дуучин Төмөрхуяг,зохиолч

      Хариулах

    • Зочин

      (192.82.75.86) 2020-02-03 10:23
      • 0
      • 0

      Sain saikhan humuus ger buliin amidral deeree yagaad iim azgui bdag bnaa? Oros Zuvlultiin geltgui Delhiin kino Id shuu dee...

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.71) 2020-02-03 10:18
      • 0
      • 0

      orosoos googledeed terchigt n tavijdee. ydaj jaahan nairuulaldaa

      Хариулах

    • zochin

      (66.181.161.19) 2020-02-03 09:27
      • 0
      • 0

      yu ch oilgosongvi ymar nairuulga muutai yum be

      Хариулах

    • Zochin

      (66.181.161.94) 2020-02-03 08:05
      • 0
      • 0

      SAIN jujigchin,saihanhun bsan.Haramsaltai um.Mongold ch etseg ehee toodoggui humuus baidag.Minii l medhiim Global bridj-d ajildag hud.zevleh neg emegtei yag sanaand O rchloo.kkk

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.62) 2020-02-03 07:01
      • 0
      • 0

      Uhaan muutai er nehree hundeldeggui .geriin ajil muu zalhuu huuhnuud nehree iim baidald oruulna.Mongol huuhnuuded surgamjtai uom bn.Odoo tsag ued bas iim huuhenuud olon bga da

      Хариулах

    • Энергиа

      (64.119.27.63) 2020-02-03 06:58
      • 0
      • 2

      Ном уншаачээ!!! Ямар аймар утга агуулгын алдаатай юм бичдэг юм бэ! Арай гэж уншив

      Хариулах

    • Зочин

      (103.212.119.37) 2020-02-03 01:34
      • 0
      • 0

      Muu hvntei suujdee vr hvvhed n etseg ejiinhe svvliin hvseliig n ch bielvvleh uhamsargvi ymnuudiin ajil vils n yaad bvtdeg ym boldoo ene orchlond tvrvvlj usgusuni a h gawya gj bdagch ymu gvvch ymu muu sain ch etsegiinhe neriig barj hool olj idej bj ii. Nowshiin bhda yaahade ohin n horwoogiin toosiig yaaj hudulguj yawaan boldoo huurhi

      Хариулах

    • odnoo

      (202.9.47.9) 2020-02-02 21:34
      • 0
      • 0

      ene jujigchin uneheer minii hairladag baharhadag hun

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.251) 2020-02-03 12:00
      • 0
      • 0

      Aaviinhaa buyn hishigii heruulj hurtsen uchir tarhi tolgoin ajilahaa bolison

      Хариулах