Саид Моллаи мөнгөн медаль хүртлээ

Twitter Print
2021 оны 02-р сар 20-нд 09:14 цагт
Мэдээний зураг,

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Иран гаралтай Саид Моллаи Тель Авивын их дуулгын финалд Узбекистаны Шарофиддин Болтабоевтой барилдаж ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.

Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цуврал тэмцээн, Израилийн Тель Авивын их дуулга өчигдөр эхэлсэн. Тус тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Иран гаралтай Саид Моллаи оролцож байгаа юм. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Азербайжаны Зелим Чкаевтай учраа таарч хоёр вазари үнэлгээ авч цэвэр ялсан. Улмаар Европын АШТ-ий хүрэл медальт Италийн Антонио Эспозитог өмсөх мэхээр вазари үнэлгээгээр ялснаар хэсгийн аваргын төлөө шалгаран үлджээ. В хэсгийн аваргын төлөө тэрбээр Гранд Слам, Гран При тэмцээнүүдийн аварга Германы Доминик Ресселийг вазари үнэлгээгээр яллаа.

Түүнчлэн хагас шигшээд өнгөрсөн онд энэхүү тэмцээнийг Гран При байхад түрүүлж, “Мастерс”-ын хошой мөнгөн медальт ОХУ-ын Аслан Лаппинаговыг 3:20 минутад цэвэр ялсан байна. Ингээд Ази-Номхон далайн орнуудын АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Шарофиддин Болтабоевтай аваргын төлөө хүч үзэж, ялагдсанаар мөнгөн медаль зүүлээ. Өдгөө 29 настай, дэлхийн чансааны 8-д бичигдэж буй Саид хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сард болсон Унгарын их дуулгад гуравдугаар байр эзэлсэн. Тель Авивын их дуулгад 60 орны 422 тамирчин барилдаж буйгаас 248 нь эрэгтэй 174 нь эмэгтэй байна. Үүнээс эрэгтэй -81 кг жинд 39 бөх зодоглосон юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.