Ерөнхий сайд У.Хүрэлсүх “урвагч” гэх Бригадын генерал асан Х.Жекейтэй хундага тулгажээ

Twitter Print
2019 оны 10-р сар 13-нд 11:49 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКУ-ын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирсэн.

Тэрбээр айлчлалын үеэр Казахстаны анхны Ерөнхийлөгч Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаевт бараалхсанаас гадна Монгол Улсын харьяатаас гарч, Казахстанд өндөр албан тушаал хаших болсон гэх Бригадын генерал асан Х.Жекейтэй хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр уулзаж, хундага тулгасан тухай “deedsiinamidral.mn” сайт мэдээлжээ.

Өнгөрөгч онд Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын иргэншлээс татгалзан Казахстан улсын иргэн болсон Х.Жекейн Бригадын генерал цолыг хурааж байсан юм. Х.Жекей нь хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Гэвч, Монгол Улсад төрийн өндөр албан тушаал хашиж, цэргийн дээд цол хүртсэн тэрбээр эх орныхоо иргэншлээс татгалзсанаар олон нийт түүнийг “урвагч” хэмээн цоллох болсон билээ. УИХ-ын гишүүн асан Х.Жекей Казах түмний дундаас төрсөн гурав дахь генерал бөгөөд 2007 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зарлигаар Бригадын генерал цол хүртэж байжээ.

Image result for Жекей Ерөнхийлөгчийн зарлиг

Түүний товч намтарыг хүргэе.

  • 1959 оны есдүгээр сарын 3-нд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн. Гахай жилтэй. Хоёр хүү, хоёр охинтой.

  • 1975  онд  Баян-өлгий аймгийн Өлгий сумын дунд сургууль

  • 1978 онд Ховдын Хөдөө аж ахуйн техникум

  • 1983 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль

  • 2000 онд ОХУ-ын Хилийн албаны академи

  • 2002-2004 онд Батлан хамгаалахын их сургуулийн докторантурыг тус тус төгссөн. Цэргийн команд, удирдлагын мэргэжилтэй.

  • 1983-1997 он хүртэл хилийн 0130 дугаар ангид салаан захирагч, салбарын улстөрийн орлогч, миномётын батарейн захирагч, Штабын хоёрдугаар тасгийн дарга, мото маневрын бүлгийн дарга, Ангийн штабын дарга, ангийн захирагч

  • 2000-2004 онд УИХ-ын гишүүн

  • 2005-2008 онд Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга

  • 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга

Г.Ганаа 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (103.14.37.8) 2019-10-14 10:59
      • 0
      • 0

      Урвагч олон болсон. Даваажаргал бас урвасан хулгайч болсон.

      Хариулах