
Сөүл хотод анх 1968 онд трамвай явж эхэлсэн бол 57 жилийн дараа 2025 онд дахин утасгүй, батерейгаар ажилладаг орчин үеийн шинэ дэвшилтит трамвай явж эхлэнэ.
2022 оны 12-р сарын 27-ны өдөр Сөүл хотын захиргааны мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалт, иргэдийн санал асуулга, Сөүл хотын нийтийн дизайныг сурталчлах хорооны хэлэлцээрээр "Wirye Line" трамвайны тээврийн хэрэгслийн загварыг сонгож эцсийн загварыг зарлажээ.
Энэхүү Wirye line нь өмнөд хэсэгт байрлах Wirye шинэ хотын замын түгжрэлийг арилгах зорилгоор 5-р шугамын Мачеон буудлаас 8-р шугамын Бокжонг, 8-р шугамын Сүин Бунданг, Намвирье өртөө зэрэг нийт 5.4 км трамвайгаар холбох төсөл юм байна.
Энэхүү трамвай 15 минут тутамд зорчигчдод үйлчлэх бөгөөд оргил цагаар 10 минут тутамд явахаар төсөвлөгджээ.
Тээврийн хэрэгслийн гадна талын нил ягаан өнгө нь Вирье шинэ хотыг (Wiryeseong) анхны нийслэл болгосон Бэкжэ үеийн хаан Унжугийн ёслолын хүрэмний өнгөтэй төстэй бөгөөд дэгжин, сүр жавхланг бэлэгддэг ажээ.
Дотоод засалд өргөн цэлгэр зайтай, том цонх хийснээр гэрэл гэгээ нэмэгдүүлж, цэнхэр өнгийн сандлыг тавьснаар тав тухыг хангана гэж үзэж байгаа гэнэ.
Эх сурвалж: MKOR
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.