Ирээдүйн ”бэлгэвч”-ийг танилцуулж байна

Twitter Print
2014 оны 05-р сар 30-нд 08:14 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дээр 25 сая хүн ДОХ гэгч аймшигт өвчнөөр нас барж, 33  хүн ХДХВ-ээр өвчилж байна. Жил бүр гурван сая гаруй хүн бэлгийн замын халдвар өвчнөөр өвчилж байгаа энэ үед   бэлгэвчний хэрэглээ улам бүр багасч байгаа аж.

Бэлгийн харилцаанд орж буй тохиолдолд таныг бэлгийн замын халдварт өвчнөөс бэлгэвч л сэргийлнэ. Гэвч олонхи хүмүүс энэ хамгаалалтыг төдийлөн ойшоодоггүй ажээ. Бэлгийн дур хүсэл бууруулдаг, хэрэглэхэд эвгүй мэдрэмж төрдөг гэх мэтээр, зарим нь ямар ч ач холбогдол өгдөггүй байна.

Тэгвэл танд тун  шинэлэг бэлгэвчийг санал болгож байна. Уг бэлгэвчийг Чарли Паувэл хэмээх зохион бүтээсэн байна. Түүний сайн найз нь ХДХВ-н тээгч болсныг мэдсэн тэрбээр эдгээрээс сэргийлэхийн тулд бэлгэвчийг шинэчлэх хэрэгтэй гэж үзээд уг санаагаа хэрэгжүүлэхээр бэлджээ.

Гэвч холбогдох албанаас одоогоор түүний бүтээсэн бэлгэвчийг хэр найдвартай, аюулгүй зэрэгт баталгаа өгөөгүй байгаа гэнэ. Паувэл Инди Гөү Гөүтэй 06.01-нээс хамтран ажиллахаар болжээ. Хэрэв түүний бэлгэвч хэрэглээнд нэвтэрвэл хамгийн төгс бэлгэвч болно гэжээ.

Уг шинэлэг бэлгэвч нь хоёр хэсэгтэй бөгөөд бэлэг эрхтний зөвхөн толгой хэсэгт нь  байрлуулдгаараа энгийн угладаг бэлгэвчнээс ялгаатай юм байна. Эхний хэсэг нь шингэнийг гадагш нэвтрэхээс хамгаалсан  бол хоёр дах хэсэг нь түүний дээр байрлах буюу нэг үгээр таглаа маягийн үүрэгтэй  ажээ. Та бүхэн дүрс бичлэгээс илүү тодорхой харна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.