Хүүхдээ өмөөрөхийн хор уршиг

Twitter Print
2020 оны 01-р сар 21-нд 10:34 цагт
Мэдээний зураг,

Хүүхдээ өмөөрөх нь ямар хор уршигтай талаар судалгаа хийжээ. 

Аав нь хүүхдээ загнаж байх үед, эсвэл бүр зодож байхад нь эсвэл ээж нь зэмлэж байхад эцэг эхийн хэн нэгэн нь нөгөөгийнхөө урдуур нь орж хүүхдээ өмөөрч байсан уу? Тэгвэл нэг сонин мэдээлэл хүргэе!

Ээж аав нь өмөөрдөг ( нэгнийхээ урдуур орж өмөөрөх тохиолдолд) хүүхдийн сэтгэл зүйн байдал бусад хүүхдийнхээс хоёр дахин хурдан өвчлөмтгий болсон байдаг байна. Аливаа зүйлд өөрийн гэсэн үзэл бодолгүй, олонхийг дагагч, хатуу үгэнд хэт их нөлөөлж гомдож шархалж, үүнээс болж их шаналдаг болдог гэнэ. Солонгос улсад аав нар хүүхдээ хүмүүжүүлж байхад ээж нар нь байнга урдуур нь орж нөхөртэйгөө хэрэлддэг тул энэ асуудал их хурцадмал болоод тусгай судалгааны баг хүртэл гарсан байна.

Гэр бүл болгонд хүүхдээ өмөөрөх хандлага их байдаг тул 200 гаруй хүүхдийг судалгаанд хамруулжээ. Ингэхдээ 40 өдрийн турш эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр гэрт нь камер суурилуулж эцэг эхийн гаргаж байгаа өмөөрөх үйлдлийн дараа хүүхэд юу хийж байгааг бичиж авчээ.

- С гэдэг 14 настай хүүг аав нь хичээлдээ мууда, гадуур тэнэх болсон гэсэн шалтгаанаар загнажээ. Энэ үед ээж нь өөрөө олигтой сурдаг байсан юм шиг гэж үглэн аав хүү хоёрын яриаг таслан хүүгээ өрөөнд нь оруулсан байна. Хүү өрөөндөө ороод юу хийсэн бол? 

Нэг найзруугаа үхмээр байна гэсэн утгатай мессэж бичив. Энэ үхмээр санагдах шалтгаан мөн үү? Биш! Яагаад ингэж санагдав? Ээж аав нь үргэлж нэг нэгнээсээ хүүгээ өмөөрч хэрэлддэг тул хүүхдэд аав ээждээ загнуулах нь аймшигтай зүйл мэтээр ой тоонд нь шингэсэн байна. Амьдрал нь түүнд утгагүй мэдрэгдсэн гэсэн үг. 

- Дөрвөн настай хүүг ээж нь шийтгэв. Бүх гурилыг нь шалаар асгасан, ус цацсан хэргээр. Харин аав нь "Хүүхдүүд ингэж л байдаг шүү дээ. Юун сүртэй юм" хэмээн хэрэлдэж хүүхдээ өвөр дээрээ авч суужээ. Энэ үед хүү яасан бэ? Ээжийгээ арагшаа харсан байхад нь хэлээ гаргаж өөрийгөө дийллээ хэмээн бахархаж суув. Ээж нь шалаа цэвэрлэсээр. Энэ хэвийн үзэгдэл үү?Үгүй!

Энэ хүүхдэд ээжийн үг одооноос ямар ч хүчгүй бас үнэ цэнэгүй. Дахиж хэзээ ч эхийгээ сонсохгүй. Аав байгаа юм чинь намайг дор нь өмөөрнө. Иймэрхүү жишээ маш олон байна. Хүүхдээ тухайн үед өмөөрлөө гээд таны сэтгэл л тайвширхаас хүүхдийн хүмүүжил доройтож, эхнэр нөхрийн харилцан бие биеэ хүндлэх хүндлэл улам багсана. Аав ээж нь хичнээн буруу загнаж, шийтгэж байсан ч хамаагүй та өөр өрөөнд ор! Энэ асуудалд битгий оролц! Дуусан дуустал нь! Дараа нь харин нөхөртэйгөө хоёулханаа байх үедээ яамаар байгаагаа хэл! Хүүхэддээ ээж аав хоёрынх нь үзэл бодол нэг гэдгийг ойлгуул!

Тэгэж байж хүүхэд өөрийн гэсэн үзэл бодолтой, түүнийгээ яаж хамгаалахаа мэддэг, бие даасан болж өснө. Мөн буруу зүйл хийсэн бол гэмшиж сурна. Хоёр өөр үзэл бодлын дунд хүүхэд үсрэмтгий, өөртөө итгэлгүй, өөрт нь сайн хандсан хүнийг дагамтгай болдог байна.

Mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.