
1. Гал тогооны тостой сав, удаан ашиглаагүй үнэр орсон савыг (1 литр усанд 40% цуу) угааж цэвэрлэх ба усаа хэсэг байлгахад үнэр нь арилна.
2. Хувцасны толбо болон хөлсөнд шарласан хэсгийг хувцсаа угаахаас өмнө 10 минут уксустай усанд дэвтээхэд амархан арилна.
3. Ангина өвчнийг эмчлэх.
Нэг аяга бүлээн усанд хоолны нэг халбага цуу хийж хоолойгоо зайлна.
4. Үс хатуурч хэвгүй болоход шампоноор угаасны дараа нэг аяга усанд цайны халбаганы хоёрны нэгтэй тэнцэх цууг хийн үсээ булхаж болно.
5. Булчингийн өвдөлтийг эмчилж болно. Гэнэт биеийн хүчний ажил хийн булчинд сүүн хүчил үүсэхэд цууны жин тавьж өвдөлтийг намдааж болно. 2-3 хоолны халбага цууг нэг аяга бүлээн усанд норгосон алчуураар бэгнэж 20 минут болгоно.
6. Зэв арилгана. Төмрийн зэв болсон хэсгийг цуугаар арчиж дараа нь цэвэр усаар сайтар угаана.
7. Хөлний мөөгөнцрийг эмчилнэ. Хэдэн өдрийн турш түмпэнд ус хийн усныхаа тавны нэг хувьтай тэнцэх цуу хийн 15-20 минут хөлөө дүрнэ.
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.