Тэнгри холдингийн Х.Анхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Twitter Print
2014 оны 05-р сар 29-нд 18:48 цагт
Мэдээний зураг,

Газрын тосны Хэрэг эрхлэх газрын дарга асан, талийгаач Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр болон Н.Отгонболд, А.Чандмань нарт холбогдох хэргийн шүүх хурал ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр эхэлсэн билээ.

Хурал эхлээд удаагүй байхад шүүгдэгчдийн өмгөөлөгч болох есөн өмгөөлөгч хэргийг хянасан прокурор, шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Улмаар шүүх бүрэлдэхүүн тэдний гаргасан хүсэлтийг хэлэлцэж эхэлснээр шүүх хуралдаан 15:00 цаг хүртэл хойшилсон. Харин 15:00 цагаас хойш эхэлсэн шүүх хурлын үеэр шүүгдэгчийн өмгөөлөгч хуралдааны дэгийг зөрчин танхимыг орхин гарсан гэх шалтгаанаар шүүх хурал ирэх зургаадугаар сарын 5-ны өдрийг хүртэл хойшилжээ.

Газрын тосны Хэрэг эрхлэх газрын дарга асан, талийгаач Д.Амарсайхан хорих ангид нас барсанд Шүүх, прокурорын байгууллага ямар нэгэн байдлаар буруутай хэмээн өмгөөлөгчид үзэж байгаа юм.

Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас талийгаач Д.Амарсайхан нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 166.2, 268.2, 269.1-д заасан зүйл ангиудаар буюу онц их хэмжээний мөнгө угаасан, хээл хахууль өгсөн, авсан хэрэгт буруутгасан хавтаст хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Тэднийг Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын “Петрочайна Дачин тамсаг” компани хоорондын бүтээгдэхүүн хуваах гэрээний их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжигтнээр татсан билээ.

Түүнийг өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нд ХБНГУ-аас нутагтаа ирээд тав хонож байхад нь АТГ-ынхан нэгэн кофе шопоос баривчилсан байдаг. 

Тэгвэл зөвхөн бизнеснийхний хүрээ­нийхэндээ танигдсан Х.Анхбаяр гэгч хэн бэ. Тэрбээр өдгөө 42 настай ХБНГУ-д 20 гаруй жил амьдарсан. Ингэхдээ тус улсын үл хөдлөх хөрөнгө борлуулалтын компанид ажиллаж байсан гэдгийг түүний ойрын хүрээнийхэн нь хэлж байсан юм.

Мөн түүний “ТЭНГРИ” холдинг нь Монгол Улсад эдийн засгийн тулгуур гол салбарууд болох уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, зочид буудал, барилга, үл хөдлөх хөрөнгийн газар, банк санхүү гэх зэрэг салбаруудад бизнесийн үйл ажиллагаагаа эрхэлж байсан.

Тэрбээр компанийнхаа 500.000 ширхэг хувьцааг эзэмшдэг бөгөөд компани нь 100 хувь түүний мэдлийнх гэсэн үг. Тухайлбал тус холдинг нь 2011 оноос эхлэн Дэл­хийн нэр хүнд бүхий “First Reserve Corporation”,” Connect Resource Services” компаниудтай уул уур­хайн салбарт стратегийн түншлэлийн гэрээ байгуулж амжилттай хамтран ажил­лаж байсан юм байна. Дээрх хоёр нэр бүхий компани нь Монголын компанид хөрөнгө оруулсан нь анхны тохиолдол юм. Түүний “Эдэлвайс” зочид буудал нь Улаанбаатар хотын төвд байрладаг сүү­лийн үеийн загварлаг цөөн газруудын нэг гэдгээрээ алдартай.

Мөн “Монголиан Пет­ролеум Корпорэйшн” нь тус холдингийн охин компани бөгөөд газрын тос болон байгалийн хийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэрбээр барилгын салбарт хүч үзэхийн тулд “Нью Жуул­чин Констракшн” ком­панийг үүсгэн байгуулж 300 айлын орон сууцыг барьж дуусгасан. Улмаар 2008 онд Монгол улсын Засгийн газ­раас зарласан 40.000 айлын орон сууц, 2010 онд 100.000 айлын орон сууц хөтөлбөр зэрэгт амжилттай оролцсон байдаг.

Түүнчлэн түүний “Ричфлюо­­рит” ХХК нь жонш болон кварцийн эрэл хайгуул, ашиглалт, үйлд­­­­­вэр­­­­­лэлийн чиглэлээр байгуулагдсан охин ком­пани бөгөөд Монгол Ул­сын жоншны томоохон сав бүхий бүс нутгуудад ашигт малтмалын тусгай зөвшөөр­­лүүд эзэмшин үйл ажил­­­лагаа явуулж байсан.


 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.