Аваргуудын нэрэмжит барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд

Twitter Print
2014 оны 05-р сар 30-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Маргааш Улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан Бөхийн өргөөнд болно. Монгол банкны 90 жилийн ойд зориулсан “Аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан анх 1996 онд зохиогдож байсан. Түүнээс хойш Радио телевизийн хэрэг эрхлэх газрын нэрэмжит болон зохиогдож байгаад өнөө жил Монгол банкны нэрэмжит болсон аж. Энэхүү барилдаанд улсын аварга цолтой бөх ихэвчлэн түрүүлсэн нь ямархуу чансаатай болдог нь харагдаж байна. Өнгөрсөн жил энэхүү барилдаанд түрүүлсэн улсын арслан Г.Эрхэмбаяр сар гаруйн дараа болсон Улсын баяр наадамд түрүүлж аварга цол хүртсэн. Даян аварга Г.Өсөхбаяр улсын наадамд түрүүлэхээсээ өмнө “Аваргуудын нэрэмжит барилдаан”-д босоо үлдэж байв.

 

Аваргуудын нэрэмжит барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд

Он

Бөхийн тоо

Түрүү

Үзүүр

1996

240

У.ав О.Балжинням

У.з П.Сүхбат

1997

256

Д.ав Б.Бат-Эрдэнэ

У.з Ц.Баярсайхан

1998

208

У.ав О.Балжинням

У.арс Д.Мөнх-Эрдэнэ

1999

128

У.з Б.Гантогтох

У.арс Д.Мөнх-Эрдэнэ

2000

өнжсөн

 

 

2001

128

У.з Г.Өсөхбаяр

Д.ав Б.Бат-Эрдэнэ

2002

128

У.ав А.Сүхбат

У.з Д.Сумъяабазар

2003

өнжсөн

 

 

2004

128

У.н Л.Наранбаатар

У.н Д.Рагчаа

2005

128

У.з И.Доржсамбуу

У.н Д.Рагчаа

2006

128

У.з И.Доржсамбуу

У.н Д.Азжаргал

2007

128

Дал.ав Г.Өсөхбаяр

У.ав Д.Сумъяабазар

2008

128

У.х Т.Мөнгөнцоож

Ц.а Ч.Санжаадамба

2009

өнжсөн

 

 

2010

128

Ц.а Ч.Санжаадамба

У.н И.Ёндонсамбуу

2011

128

У.арс Х.Мөнхбаатар

У.х С.Мөнхбат

2012

208

У.х Ц.Содномдорж

У.х Т.Өсөх-Ирээдүй

2013

224

У.арс Г.Эрхэмбаяр

У.з Ч.Санжаадамба

2014

 

 

 

Бөхчүүдийг тухайн үеийн цолоор нь бичив

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.