Европын хамгийн хуучны мотоциклын цуглуулга бүхий Ромбо Пасс Музейд гал гарлаа

Twitter Print
2021 оны 01-р сар 19-нд 10:48 цагт
Мэдээний зураг,

Тус музей нь бүхий л бүтэц нь модон хийцийн бүтэцтэй байсан бөгөөд хамгийн анхны загварын 200 гаруй мотоциклын цуглуулгатай байсан гэдгээрээ алдартай байсан аж. 

Энэхүү гайхалтай музей Австри улсын Timmelsjoch уул өөд гарах зам дээр, далайн түвшнөөс 2175 метрийн өндөрт байрладаг Европын холбооны улсуудын цор ганц музей юм. Музейд Европын болон Австрийн бүх цаг үеийн хамгийн үнэтэй сонгодог загварын 230 мотоциклийн цуглуулга оршиж, үзэгчдийн сэтгэлийг татдаг байсан билээ.

Эдгээрт Brough Superior, Vincent, Matchless, Sunbeam, Zündapp зэрэг 100 гаруй мотоцикль үйлдвэрлэгч алдартай компаниудын загвар багтдаг юм.

Музейн барилга 3000 мкв талбайтай, хажуудаа тансаг зэрэглэлийн ресторан, аялал зугаалгын талбайтай иж бүрэн цогцолбор байжээ.

Эх сурвалж: visordown.com

Орчуулсан: Ц.Мөнхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.