К.Илюмжинов дахин сонгогдож магадгүй

Twitter Print
2014 оны 05-р сар 30-нд 07:50 цагт
Мэдээний зураг,

Олон улсын шатрын холбооны ээлжит чуулган ирэх наймдугаар сард болно. Норвеги улсын Тромсо хотод болох дэлхийн шатрын олимпиадын үеэр хурлаа хийж FIDE-гийн ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахаар болжээ. Энэ удаагийн сонгуульд хуучин ерөнхийлөгч К.Илюмжинов, дэлхийн аварга Г.Каспаров нарын баг өрсөлдөх аж. FIDE 164 гишүүн холбооноосоо энэ сарын 11-нд урьдчилсан байдлаар санал авахад 76 улс санал ирүүлжээ. Үүнээс одоогийн ерөнхийлөгч К.Илюмжинов 56, Г.Каспаров 20 улсын дэмжлэгийг авсан байна.

Харин Монголын шатрын холбоо саналаа өгсөнгүй. К.Илюмжинов нь 1994 оноос хойш дэлхийн шатрын холбоог удирдаж байгаа. Мөн Монголын шатрчдад тусгай ордон барьж өгөхөөр амлалт өгсөн. Монголын шатрын холбоо дотоод асуудлаа шийдвэл хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ мэдэгдээд байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.