Дэлхийн хамгийн баян орноос хамгийн ядуу орон болсон улс

Twitter Print
2022 оны 11-р сар 14-нд 08:35 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хамгийн баян орноос хамгийн ядуу орон болсон улс

16-17-р зууны үед Британичууд маш хүнд байдалд байв.Үүнийг баталж Робертсон 16-р зуунд "Англи хоцрогдсон орон байсан" гэж онцолсон байдаг бол 17-р зууны эхэн үед Их Британи "буруу засаглалд дарлуулж , иргэний дайнд нэрвэгдсэн, худалдаа өргөжүүлэх боломжгүй тун бага хөрөнгөтэй байсан " гэж Лажпат Рай тэмдэглэжээ.

Эдүгээ нийтэд ил болсон мэдээллээс харахад Их Британийн Дотоодын нийт бүтээгдхүүн (ДНБ) нь 1500 онд ердөө 2,815 сая доллар байсан бол 1700 онд 10,709 сая доллар байжээ (Ангус Мэддисон).

Гэтэл бүр 1000 онд Энэтхэгийн ДНБ ойролцоогоор 33,750 сая доллар байв. Хожим нь 1500 онд 60,500 сая доллар болж, 1700 оны үед энэ нь 90,750 сая доллар болтлоо өссөн байв. Энэ нь Энэтхэг тэр үед хамгийн баян орон байсныг харуулдаг.

18-р зуунд Энэтхэг улс өндөр чанарын бэлэн нэхмэл эдлэл, халуун ногоо нийлүүлэх монополь эрхтэй байв. 1750 онд түүний худалдаа дэлхийн нийт худалдааны 24.5 орчим хувийг эзэлж байжээ (David Clingingsmith & Jeffrey G. Williamson, 2020).

Энэ хооронд Энэтхэгийн баялагийг олж мэдсэн Британничууд Энэтхэг улстай харилцан ашигтай ажиллах гэрээ байгуулав. Төрийн нөлөө бүхий хүмүүсд Англи улсад чөлөөтэй ирж очих виз, байр орон сууц авах боломжоор хангаж,найрсаг харилцаатай байх хэлэлцээ хийн ажиллаж эхэлжээ. Үүний үр дүнд Энэтхэгийн төрийн удирлагад байсан хүмүүс Англи улсад үл хөдлөх хөрөнгөтэй болов. Энэ нь харилцан ашигтай ажиллах гэрээний эхний үр дүн байсан бөгөөд хариуд нь англичууд Энэтхэгийн алт баялагийг нь аваад оронд нь үнэт цаас нэртэй өрийн бичиг өгч эхэлсэн байна. Тэр үеэс эхлэн Их Британийн ДНБ 1870 оноос 100,179 сая доллар (дунджаар 5% өсөлттэй) болж, дараа нь 1950 онд 347,850 сая доллар болж огцом өссөн (Мэддисон).

Англи улс хөгжиж эхэлсэн нь

Энэ гэрээний үр дүнд 18-р зууны хоёрдугаар хагаст Английн нийгэм эдийн засагт асар их өөрчлөлт гарав. Энэ үзэгдлийг аж үйлдвэрийн хувьсгал гэж нэрлэсэн бөгөөд энэ хувьсгалыг амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг Энэтхэг хангасан байна.

Англичууд Энэтхэгийн төрд нөлөөлөн буруу хүмүүсийг гаргах болж, тэдний дэмжлэгтэйгээр төрд суугчид Британичуудын харгис хэрцгий бодлогыг улс орондоо хэрэгжүүлж эхэлжээ. Үүнд үндэсний үйлдвэр эрхлэгчдэд өндөр татвар ногдуулах, нэхмэл эдлэл, усан онгоцны үйлдвэрлэл зэрэгт худалдааны хязгаарлалт тогтоох гэх мэтээр дайсагнасан санхүүгийн бодлого явуулав. Өөрөөр хэлбэл төрд суусан авилгачид нь улс орныхоо эсрэг ажиллаж Энэтхэгийн эдийн засгийг уналтад оруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан. Ийнхүү Британичууд асар их баялгийг зүгээр л зөөвөрлөсөн.

Энэ үед Энэтхэгийн ард түмэн, улс орны байдал хэцүүдэж эхэлжээ. Энэтхэгийн баялагт шунан дурлагсад зогсоо зайгүй хамаг баялагийг зөөн гаргаж аж үйлдвэрүүдийг нь хаав. Тэгээд оронд нь Англи өөрийн аж үйлдвэрүүдээ хөгжүүлэв. Үүний үрээр Английн ард түмэн ажилтай болон амьдрал нь дээшилж байхад Энэтхэгийн ард түмэн ажилгүйдэн өлсөж ядран ясан дээр тохсон арьс болов. Ийнхүү өлссөн ард түмэнд эцэстээ тэмцэх тэнхээ байхгүй болсон байв. Тэд Энэтхэгийн ард түмнийг ямар болгосныг доорх зургаас харж болно.

Ийм байдалд оруулахын тулд Англи хэлний боловсролыг сэтгэцийн дарангуйллын хэрэгсэл болгон ашиглажээ.

Англичууд Энэтхэгчүүд оюун санааг боолчлох хамгийн сайн арга бол англи хэлний боловсролыг нэвтрүүлэх явдал гэдгийг олж мэдсэн. Тиймээс Махатма Гандигийн "Үзэсгэлэнт мод" гэж нэрлэсэн уугуул иргэдийн боловсролын тогтолцоог татан буулгаж, устгажээ. Оронд нь энэтхэгчүүдэд Европын уран зохиол, барууны урлаг, хэлийг зааж сургахад ихээхэн ач холбогдол өгсөн. Боловсролын системийг унагаасан нь Энэтхэгийн залуусыг ёс суртхуунгүй бас боловсролгүй болгосон.

Боловсролгүй дээрээс үндэсний өв уламжлалаа мартсан нь Энэтхэгийн ард түмнийг эх оронч үзэлгүй болгов. Нэгэнт эх орон ч үзэл төлөвшөөгүй тул юуны төлөө яах гэж тэмцэхээ мэддэггүй, тэмцэлгүй ард түмэн болж хувирав. Тэдэнд хариулаад идэх мал байсангүй, малаа дагаад нүүх боломж ч байсангүй. Тариа ногоо тарьдаг газрыг нь газар хувьчиллаар аваад дууссан тул гишгэх газарч байсангүй. Ийнхүү Энэтхэг орон Английн клончлогчдын үрээр дэлхийн баян орноос аймшгийн ядуу хүмүүсийн орон болон хувирчээ.

Энэ бүхэн төрд нь суусан авилгачдын буруу. Ийм дүр зураг өнөөгийн Монголд харагдаж байгаа. Тэр үед 2,3 сая байсан Монголчуудыг хэдэн жилээр шат дараалал клончлон устгах бодлого явуулсан ч Монголчууд Энэтхэгчүүд шиг хиарч үхсэнгүй. Монголчуудыг нэг үл үзэгдэх хүчин зүйл хамгаалаад байлаа. Үйлдвэр завод, хамаг сэхээтнүүдийг нь устгачихсан атал устан алга болдоггүйн нууц нь юунд байна вэ? Тэр бол Монгол өвөг дээдсийн үлдээсэн өргөн уудам нутаг, түүн дээр бэлчин нүүдэллэх тутамдаа эх орон чинь чинийх шүү гэдгийг баталдаг нүүдлийн мал аж ахуй билээ. Монголчууд малынхаа буянаар өлсөж үхсэнгүй. Мөн үндэсний уламжлалаа мартаж сүйрсэнгүй. Ийнхүү Монголчуудыг өлсгөж байгаад баялагийг нь авч клоничлох гэсэн гадны бодлого бүтэлгүйтэв.

Үүнийг олж мэдсэн барууныхан одоо малын бэлчээрийг хувьчлах нэрээр мал аж ахуйг устгахаар улайрч байна.Энэ нь баялагийг нь ухаж дуусгах төлөвлөгөөт ажлын нэг хэсэг юм юм. Уурхайн баялаг дуусахад Монголд хувхай хоосон цөл үлдэнэ.Тэр үед та юу хийх вэ. Уйлах уу эсвэл үхэх үү? Таныг хэн ч сонсохгүй. Танд боол зарц болох ганц л зам үлдсэн байх болно. Бодит жишээ нь энэ байна. Иймд энэ бүхнийг ухаарч тэмцэх эсэхээ ард иргэд шийдэх болж дээ. Тэмцсэн ард түмэн л дийлж ирсэн түүхтэй. Эх орны заяаг эх баригчид бус харин ухаантай ард түмэн л хамгаалан авч үлддэг.

Доктор. З. Энэбиш

Эх сурвалжууд:

Lala Lajpat Rai, “Unhappy India”, Popular Edition, (Revised & Enlarged.), Banna Publishing co., Calcutta,1928. (pdf file),

Angus Maddison, “The world economy: A millennial perspective”, OECD, 2001.

Зургийг Joseph McQuade, "Stop glorifying colonialism", 2017.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR DANIEL

      (197.211.58.50) 2023-08-19 20:01
      • 0
      • 0

      Сайн уу донорууд аа Та бөөр худалдаж авах эсвэл зарах уу? Би бөөрийг мөнгөөр зарах боломж хайж байна Санхүүгийн хямралаас болоод юу хийхээ мэдэхгүй байна хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд хамгийн сайныг санал болгох болно Таны бөөрөнд 600,000 доллар. Намайг Доктор Даниэл гэдэг Би Энэтхэгийн APOLLO HOSPITAL SERVICES-ийн нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг Мөн бид бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн амьжиргааны эх үүсвэртэй бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах холбоотой донор. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бүү сонирхоорой apollohospitals1000@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу Whatsapp: -- +393509281473 Хүндэтгэсэн DR DANIEL

      Хариулах

    • DR PRADHAN

      (102.89.39.254) 2022-07-21 16:13
      • 0
      • 0

      Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.www.drpradhanurologist.com

      Хариулах