
Давост Дэлхийн Эдийн Засгийн Форум эхлэхэд ойртож, зарим зочид төлөөлөгчид очжээ.
Энэхүү форумыг угтаж Oxfam Inter-national судалгааны байгууллагаас " Time to care" гэсэн нэртэй, орлогын тэгш бус байдал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, орлогын тэгш бус байдлыг хэрхэн бууруулах асуудлыг хөндсөн тайланг боловсруулан гаргажээ. Уг тайланд тусгагдсан зарим чухал тоон үзүүлэлтүүдээс танилцуулбал:
- Өнөөдөр буюу 2019 оны байдлаар дэлхий даяар 2,153 тэрбумын хөрөнгөтэй ($-ийн) хүн байна;
- Эдгээр хүний хөрөнгийн нийт дүн нь дэлхийн хүн амын 60 хувьтай тэнцэх 4.6 тэрбум жирийн иргэдийн хөрөнгийн дүнтэй тэнцэхүйц юм;
- Дэлхийн хамгийн баян 22 хүний хөрөнгө Африк тивийн нийт эмэгтэйчүүдийн хөрөнгийн дүнтэй тэнцэхүйц байна;
- Дэлхийн хамгийн баян хүн амын 1 хувийн (75.0 орчим сая хүн) эзэмшиж буй хөрөнгө нь 6.9 тэрбум жирийн иргэдийн хөрөнгөтэй дүйцэнэ;
- Эмэгтэйчүүдийн цалингүй ажил эрхлэлт буюу гэр ахуй, өрхийн хүрээнд хийгдэж байгаа ажилд зохих цалин хөлсийг нь олгоно гэж тооцвол жилдээ $10.8 их наяд доллар шаардагдах болно;
- 2009-2019 оны хооронд дэлхийн тэрбумын хөрөнгөтэй хүмүүсийн тоо 1,070-аас 2,153-д хүрч 2 дахин нэмэгджээ.
Эх сурвалж: World Economic Forum; CNN
Н.Энхбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.