Данид зэвсэгт этгээд худалдааны төвд байсан хүмүүс рүү гал нээжээ

Twitter Print
2022 оны 07-р сар 04-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

Данийн нийслэл Копенгаген хотод байрлах Field's худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэд рүү зэвсэгт этгээд гал нээсний улмаас 3 хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархаджээ.

Халдлага үйлдсэн 22 настай этгээдийг баривчилсан ба цагдаа нарын олж тогтоосноор сэжигтэн уг хэргийг ганцаараа зохион байгуулж, үйлдсэн аж.

Худалдааны төвд өнгөрсөн ням гарагийн орой буун дуу гарсаны дараа хэргийн газрыг цагдаа нар бүсэлж, худалдааны төвийн ойролцоо амьдардаг иргэдэд хэргийн газрын ойролцоо явахаас зайлсхийхийг анхааруулж, гэрчүүдийг хууль сахиулах албаныхантай яаралтай холбогдохыг уриалжээ.

Field's худалдааны төв нь Копенгаген хотын төвөөс Каструл олон улсын нисэх онгоцны буудал хүрэх замд байрладаг ба гэрчүүдийн мэдээлснээр эхний буун гарсаны дараа худалдааны төвөөс 100 гаруй хүн зугтаж гарч чадсан аж.

Эх сурвалж: dw.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.