
Испанийн шигшээ болон “Барселона” багийн тоглогч С.Фабрегас Англиас төрлөх эх орондоо ирж байсан. Харин шинэ дасгалжуулагч түүний байрлалд өөр хүн сонгож авснаар тэрээр багаасаа явах тухай хэлжээ. Түүнийг багийн эзэд 55 сая еврогоор зарна гэдгээ мэдэгдсэн байна. Одоогоор “Арсенал”, “Манчестер Сити” авахаар сонирхож буйгаа илэрхийлжээ. Гэхдээ харьж яваа хөлбөмбөгчинг ийм өндөр үнээр авахыг хүсэхгүй байна хэмээн “Барселона” эздэд хэлсэн аж. Өдгөө 27 настай С.Фабрегас найман жил “Арсенал”-д тоглож премьер лигийн аваргаар хоёр удаа шалгарч 2006 оны “Аваргуудын лиг”-ийн финалд танил дотно “Барселона”-даа хожигдож байлаа. Түүнээс хойш Англи түрүүлээгүй бөгөөд 2011 онд Каталоны эгнээнд ирж байв.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505