Нотариатчид гэмт хэрэгтнүүдэд боломж олгодог болжээ

Twitter Print
2020 оны 01-р сар 19-нд 18:18 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Шүүх цагдаад ажилладаг эрх мэдэлтэй, танил талтай нөхдүүд нотариатын эрх нөөцөлдөг. Өөрөөр хэлбэл тэтгэвэртээ гараад юм уу, ажлаасаа халагдаад нотариатч хийнэ гээд эрх авчихдаг болсон.

Төрийн өмнөөс гэрчилдэг, үйлчилдэг байдал алдагдаад удаж байна" гэдгийг УИХ дээр ярьж байв. Сүүлийн жилүүдэд эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд хувийн төртэй (нотариатчидтой) болоод бичиг баримт бүрээ баталгаажуулдаг болжээ. Нотариатын газрууд дуудлагаар үйлчилдэг, буруу, худал зүйл гэрчилдэг болсон байна шүү. Залилангийн гэмт хэрэгтнүүдэд олон нотариатчид холбогддог болжээ.

Гэмт хэрэгтнүүдэд хэрэг хийх бололцоог олгодог гэх мэдээлэл их гарах болжээ.Цаашид нотариатын эрх олгохоо цэгцлэхгүй бол залилангийнхан төрийн нэрийн өмнөөс гэмт хэрэг хийгээд сууж мэдэх нь. 

Б.Жаргалсайхан 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.