Энэтхэгт халдварын оргил үе 5-р сарын дундуур болох ба өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо хагас саяд хүрнэ гэлээ

Twitter Print
2021 оны 04-р сар 26-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгт нөхцөл байдал хүндэрч, эмнэлгүүд өвчтнүүдийг хүлээн авч чадахгүй болжээ. Энэтхэгт өнгөрсөн ням гарагт коронавирусын халдварын 349 691 тохиолдол бүртгэгдэж, эмнэлгүүд хүчилтөрөгчгүй болсоны улмаас өвчтнүүдийг хүлээн авч чадахгүйд хүрчээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Энэтхэг улс коронавирусын халдварын "шуурганд" өртлөө хэмээн, иргэдээ коронавирусын эсрэг вакцинд идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг анхааруулжээ.

Иргэд Энэтхэгийн засгийн газрыг коронавирусын халдварын тоо буурч, өдөрт 10 мянгаас доош бүртгэгдэж эхэлсэн үед шашны болон улс төрийн арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрч, халдварын тархалтыг хяналтнаасаа алдсан хэмээн буруушааж байна Энэтхэг даяар эмнэлгүүд болон эмч, эмнэлгийн ажилтнууд ачааллаа дийлэхээ больж, шинээр өвчтөн хүлээх авах боломжгүй болсон гэдгээ мэдэгдсээр байна.

Үүнтэй холбоотойгоор эмнэлгүүдийн гадаа эмнэлгийн тусламж хүлээсэн өвчтнүүдийн бөөгнөрөл үүсчээ.

Дели хотын сайд Арвиндт Кежривал хөл хорионы дэглэмийг дахин 7 хоногоор сунгах шийдвэр гаргасан ба тус хотод 4 минут тутамд 1 хүн коронавирусын халдварын улмаас нас барж байгааг анхааруулжээ. Вирус судлаачдын мэдээлснээр Энэтхэгт халдварлах чадвар өндөртэй коронавирусын шинэ хувилбарууд тархсантай холбоотойгоор халдвар хурдацтайгаар тархсан байна.

Улс орнууд Энэтхэгт үүссэн нөхцөл байдалд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж, АНУ, ХБНГУ-ын зүгээс Энэтхэг рүү хүчилтөрөгч, хүчилтөрөгчийн аппарат, шаардлагатй эм тариа зэргийг шуурхай журмаар илгээх шийдвэр гаргаад байна.

1.3 тэрбум хүн амтай Энэтхэгт коронавирусын халдварын 16 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн ба уг вирусын халдварын улмаас 192 311 хүн нас бараад байна.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар нас барсан иргэдийн тоо бодит байдал дээр үүнээс өндөр байх магадлалтай аж Энэтхэгийн засгийн газраас хийсэн судалгаагаар тус улсад коронавирусын халдварын оргил үе 5-р сарын дундуур болох ба өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо хагас саяд хүрэх төлөвтэй байгаа гэнэ.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/asia-pacific/india-coronavirus-cases

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.