Н.Номтойбаяр: Бүрэн эрх түдгэлзүүлэх саналыг талархан хүлээн авч, гэм буруугүйгээ нотлох боломж гэж харж байна

Twitter Print
2020 оны 01-р сар 21-нд 09:03 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос гаргасны дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо саналыг хэлэлцэх ёстой.

Уг хуралд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн биеэр оролцохоо мэдэгдэж, улмаар таван заалт бүхий хүсэлтийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржид хүргүүлсэн байна. Тэрбээр төрийн болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагааны нууцтай холбоотой ямар нэг мэдээлэл байхгүй тул дэд хорооны хурлыг олон нийтэд нээлттэй явуулахыг хүссэн бөгөөд бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ямар дэс дараалалтай явагдаж байгаа нь ойлгомжгүй ч гүтгэгдэж байгаа болон гэм буруугүйгээ нотлох боломж хэмээн харж, талархалтай хандаж байгаагаа илэрхийлжээ.

Түүний хүсэлтэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарыг дэд хорооны хуралд байлцуулахыг хүссэн бөгөөд гадаадад эмчилгээтэй байгаа тул дэд хорооны хурлыг I сарын 25-наас өмнө хуралдах, боломжгүй бол II сарын 3-ныг хүртэл хуралдахгүй байх зэргийг дурдсан байна. Тодруулж хэлбэл, Н.Номтойбаяр гишүүн энэ сарын 25-ны дотор түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэхгүй бол өргөн барьсан өдрөөс хойш 18 хоногоор хойшлуулах санал гаргасан нь энэ юм. 

Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт /2020.01.16/ УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын тухай хуулиараа 48 цагт багтаан шийдвэрлэх үүрэгтэй хэдий ч Ц.Нямдорж тэргүүтэй ахмад гишүүд дэд хорооны хурлыг хойшлуулж, хууль зөрчөөд байгаа юм. УИХ-аас 48 цагийн дотор шийдэх ёстой прокурорын онцгой хүсэлтийг Н.Номтойбаяр гишүүн ингэж дураараа хойшлуулах хүсэлт гаргаж, ахмад гишүүд хууль зөрчин хойшлуулах болсон зэрэг нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байгаа юм.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.