Амралтын өдрүүдэд 24 хүүхэд угаарын хийд хордон эмнэлэгт ханджээ

Twitter Print
2020 оны 01-р сар 20-нд 13:23 цагт
Мэдээний зураг,

НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээллээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжинд ирсэн 20 мянган ширхэг мэдрэгчийг 19744 айл өрхөд суурилуулсан. Амралтын өдрүүдэд нэмж ирсэн 50 мянган ширхэг угаарын хий мэдрэгчийг дүүргүүдэд хуваарилж, үндсэндээ 70 мянган мэдрэгчийг айл өрхүүдэд хүргэн ажиллаж байна. Амралтын өдрүүдэд угаарын хийн хөнгөн хэлбэрээр хордсон нийт 17 өрхийн 46 иргэн /24 хүүхэд, 22 том хүн/ яаралтай түргэн тусламжийн төвд хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө авсан” хэмээлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Амралтын өдрүүдэд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын байгууллагын 18 хүний бүрэлдэхүүнтэй баг хөдөлгөөнт эргүүл хийж, түлш борлуулах цэгүүд дээр ажилласан. Мөн Улаанбаатар хотын найман товчоонд 24 цагийн хяналтыг дээрх гурван байгууллагын алба хаагчид хийсэн. Нийт Улаанбаатар хотод зөвшөөрөлтэйгөөр 29 тээврийн хэрэгслийн 630 тонн түүхий нүүрс нэвтэрсэн. Энэ амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн 13-ын нэг тоотод баригдаж буй хоёр давхар барилгад 27 шуудай түүхий нүүрс байгааг илрүүлэн Нийслэлийн Засаг даргын 1118 дугаар захирамжийн дагуу 711 тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад буулгуулан, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Өнөөдөр PM 10 хэмжээтэй тоосонцор өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57 хувь, PM 2.5 хэмжээтэй тоосонцор 60 хувиар буурсан байна. Угаарын хийн агууламж 30 хувиар, озоны хийн агууламж хэвийн түвшинд өссөн буурсан үзүүлэлтгүй, азотын исэл  10 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.