
Майонезын гарал үүслийн талаар хэд хэдэн хувилбар байдаг ч хамгийн үнэнд ойр нь тухайн үед Францын мэдэлд байсан Маон (одоо Испани) хотыг 1756 онд английн цэрэг найман жилийн (1753-1763) дайнаар бүслэсэн үеэр энэ үйл явдал тохиолджээ. Францын цэргийн командлагч Луи Франсуа Армана дю Плесси, Герцог Ришельд хүсний хангамжид хүндрэл үүсэж зөвхөн ургамлын тос, өндөг, лимон үлдсэн талаар илтгэжээ. Мөн цэрэг дайчид өдөр бүр өгөх омлетноос ч залхах болсон аж. Иймээс герцог Ришелье тогоочид байгаа бүтээгдхүүнээ ашиглаж ямар нэгэн өвөрмөц "идэх юм" хийхийг тушаажээ. Тогооч эдгээр үлдсэн хүнсний бүтээгдхүүнээ ашиглан соус хийхээр шийдсэн нь алдсангүй. Харин ч дайчдын сэтгэлд ихэд нийцсэн байна. Ийнхүү тэд соусаа «майонез» – (францаар «mayonnaise») өөрөөр хэлбэл «маонынх», буюу Маон хотын нэрээр нэрийджээ.
Энэ үйл явдал 1756 оны 05 сарын 28 өдөр тохиолдсоноор Майонез хэмээх нэгэн шинэ амтат бүтээгдхүүн "мэндэлжээ". Өөр нэг хувилбарт 1782 онд герцог Луи Криленский Маон хотод англичуудыг бут цохин ялалтаа тэмдэглэх үеэр цугласан олонд нэгэн өвөрмөц бүтээгдхүүнээр дайлсан нь ихэд алдаршжээ. Улмаар Европ тивд тархан маоноос гаралтай буюу "майонез" хэмээн нэрийдсэн аж. Майонез – энэ бол ургамлын тос, өндөг, хуурай сүү, уксус, давс зэрэг олон зүйлт холимог бүтээгдхүүн билээ. Дэлхийн бүх гал тогоонд энэ "амттан" хүндтэй байранд заларсаар л байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.