Ирэх сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 иргэнээ эх оронд нь авчрана

Twitter Print
2020 оны 09-р сар 23-нд 15:25 цагт
Мэдээний зураг,

Улсын онцгой комиссын шийдвэрээр ирэх сард 5 улс руу 11 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2700 иргэнээ эх оронд нь авчрах хуваарийг гаргажээ.

 

 

 

Чиглэл
Хугацаа
Зорчигчийн тоо
1.
Нурсултан
10 дугаар сарын 05
100
2.
Сөүл
10 дугаар сарын 08
260
3.
Токио
10 дугаар сарын 10
260
4.
Сөүл
10 дугаар сарын 12
260
5.
Сөүл
10 дугаар сарын 16 /транзит/
260
6.
Сөүл
10 дугаар сарын 17
260
7.
Сөүл
10 дугаар сарын 18
260
8.
Сөүл
10 дугаар сарын 19
260
9.
Сөүл
10 дугаар сарын 20
260
10.
Франкфурт
10 дугаар сарын 23
260
11.
Сиаттл
Хугацаа тодорхойгүй
260

Нислэгүүдийн талаар Гадаад харилцааны яамны консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өнөөдрийн байдлаар 10.600 орчим монгол иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан байна. Гэхдээ энэ мэдээллийг бүх Элчин сайдын яам, консулын газраар дамжуулан дахин нягталж байна. Учир нь зарим иргэн 11, 12 дугаар сард буцна гэж хүсэлтээ хойшлуулж байгаа болон буцахаа больж буй асуудлууд байна. Тэгэхээр дээрх тоо бодит биш гэсэн дүгнэлт гарсан. 

Нутаг буцах хүсэлт гаргасан 10.600 орчим иргэний 5700 нь БНСУ-д байна. Уг хүсэлтийг харгалзаад 10 дугаар сард БНСУ-ын Сөүл хот руу тусгай үүргийн 7 удаагийн нислэг үйлдэхээр урьдчилсан шийдвэр гарсан" гэдгийг онцлон хэллээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.