
Сүм хийдэд хурдаг НОМЫН ТАЙЛБАР:
Авидын чого
Энэ насанд өвчин зовлонгүй амар амгалан жаргаж, хойт төрөлдөө Диваажин тэргүүтэн бурханы оронд төрүүлэх тухайд
Алтанганжуур
Бурхан багшийн айлдвар сургаалын төвдөөр дамжин хөрвүүлэгдсэн нэгээхэн хэсэг бөгөөд тусгай хар өнгийн цаасан дээр алт, эрдэнээр гараар бичиж бүтээсэн учир өргөл өргөн айлтгуулбаас амь нас аварч, нас буян аривжиж, хойт насанд төрөл дээшлэн муу заяанд үл унаж, айл гэрийн ноён нуруу тэгшрэх судар болой.
Алтангэрэл
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул зэргээс гэтлэхийн тухайд айлдуулахын зэрэгцээ гэр орондоо тахиж шүтэн хадгалдаг ёстой нийт монголчуудын гол шүтээн судар болой.
Алтангэрэлийн даллага
Хүн мал, идээ эдийн хишиг тогтоох, гарз гай арилгах, хишиг буян арвитгах.
Амин золиг
Золиг гаргаж амь нас уртасгах, өвчнөөс гэтэлгэх, цаг бусын үхлээс аврах, ослоос амь аврахад айлдуулдаг.
Ариун сан
Бузар дэвийг арилгах, лус савдаг аргадах
Бадамхатан
Энэтхэгийн их эрдэмтэн ловон Бадамжунайн олон төрлүүдийн цадиг, эрдэм үйлсийг үзүүлсэн ном бөгөөд ажил үйлс бүтээх, лус савдгийн хорлол амарлиулахад айлдуулдаг.
Базарсад
Хилэнцийг арилгах, хүн малын өвчнийг амарлиулах, амийг соёрхон барих тарнийн их хүч чадалтай “Таван сахьяа” хөлгөн судар юм.
Балгон дон-а сэржим
Алдсан зүйлийг олох, эрэл сурал хийх, хэл ам намжаах, хэрэг зориг бүтээх үйлд сайн.
Банзрагч
Хилэнцийг арилгах, хүн малын өвчнийг амарлиулах, амийг соёрхон барих тарнийн их хүч чадалтай “Таван сахьяа” хөлгөн судар юм.
Бард солдэв
Нас нөгцөгсдийг зуурдын зовлонгоос түргэн гэтэлгэж дараа төрөлдөө сайн төрөл хурдан түргэн олох тухайд айлдуулна.
Барчад ламсэл
Аливаа үйл бүтээхэд тотгорлогч гадна, дотны саад зэтгэр бүгдийг арилгахад айлдуулдаг.
Богд ламын чого
Энэ насанд бурханы шашинтай учирч, сайн явдлаар явж, хойт төрөл тутамдаа Богд ламын шашинтай учрах ерөөл тавихад.
Брүлдор
Гортох, бие хямрах, дөрвөн мах бод хямрах, газар лусын хорлолд айлдуулдаг балин өргөл гүрэм.
Бумчин
Өвчин нэрвэгдэх, хүүхдийн 15 ад зэтгэр арилгахад айлдуулна.
Бумчин-1000
Нас урт, өвчингүй байж эд өглөг арвижин, хүүхэд нялхасыг өвчин зовлонгоос аварна
Бурхан багшийн налчог
Тэнгэр, лус, шимнус, бөө тэргүүтний хорлол хараалыг няцаах, хүүхдийн өвчин тэргүүтэнд айлдуулна.
Бурхан багшийн чого
Амар амгалан, сайн сайхныг бүтээхэд.
Бүжин лхамын сан /эхийн нас тоолон/
Үр хүүхэд тогтохгүй үед буюу үрийн хишиг тогтооход эхийн нас тоолон уншина.
Гавсүмба
Богд ламын айлдсан Бурхан багшийн магтаал бөгөөд сайн мөрд хөтлөх эрүүл энх номын мөрөөс хагацахгүй байхын тухайд уншдаг. Бас нас нөхцөгсдийн хойтын буянд ч зориулан айлдуулдаг.
Гангаан дой
Хүүхдийн өвчин, ялангуяа хөлсөхөд айлдуулдаг гүрэм.
Ганданлхавжа
Богд ламд Манзушир бурханд хувилж түүнээс нянжүд буюу чихнээс чихэнд дамжин уламжлагдсаар Төвдийн Басо Чойжижамцын үед үсгэнд буусан лама налжор буюу багшийг шүтэх ёго бясалгал. Багшийн ачийг дурьдан санах, Гандангийн оронд хамт төрөх ерөөл тавьж айлтгуулдаг.
Ганжуур
Бурхан багшийн айлдсан ном судрыг нэгтгэн хураангуйлж “ганжүр” буюу “зарлигийн хөрвүүлэг” хэмээх нэртэй 108 ботийг ихэвчлэн шүнх буюу бэхээр гар бичмэл болон барласан байдаг. Иймд сүсэгтэн олон, өглөгийн эзэд ээн ба хойт насны буянаа арвижуулах, санасан хэргийг номын ёсоор сэтгэлчлэн бүтээхийн тухайд айлдуулдаг болой.
Ганшаг догсүм
Аливаа сахиусыг бүрэн тахилгаар айлдахгүйгээр тахилгын судар доторх ган буюу хангах, шагва буюу наминчлал, догво буюу няцаах гэсэн гурван гол уншлага, зан үйлээр даатгуулж болно.
Гарма юм
Гарагийн цээрийг арилгахад айлдуулна.
Гови лха
Ээнэгшсэн таван тэнгэр буюу Атаа таван тэнгэр нь эхээс төрмөгц толгойн орой, баруун мөр, суга, зүрх, зүүн суга зэрэг хүний таван оронд байрлан санасан зүйлийг бүтээх, сүлд хийморь сэргээх, эд хогшил арвижуулах, барцад саад арилгах, гадны хорлол хөнөөлөөс хамгаалж байдаг байна.
Гови лха / даллага /
Буян заяаг тэгшлэн ажил үйл бүтээж, хишиг буян дэлгэрч ноён нуруу тэгширнэ.
Гомбо
Лус савдаг, ад зэтгэр, албин чөтгөр, муу онгод, хараал, зүхэл номхотгогч их сахиус.
Гомбо гүрийн дэлгэр тахилга
Эрдэнэ зуу хийдийн гол сахиус,
Гомбын ганс
Сүлд, сүнс доройтох, өвчин зовлонд нэрвэгдэхэд.
Гонгор
Эд хогшил арвижуулан цагаан зүгийг дэмжиж сайн үйлийг тэтгэгч гол сахиус.
Гонзэг
Өвчин зовлон, жилийн засал, ноён нуруу, айл өрхийн даатгалд зориулан айлтгана.
Гурван гүрэм
Элдэв өвчин, бузар дэв арилгах, зовлон гай зэтгэр арилгахад айлдуулдаг.
Гүн А
Таван хаан хэмээх сайн үйлийг тэтгэж албин чөтгөр, ад зэтгэр зэрэг муу зүйлээс сахин хамгаалах андгай тангарагтай чойжин сахиус.
Гүнриг
Гүнригийн увдисыг Бурхан багш 33 тэнгэрийн оронд тэнгэрийн хүү Норовдэмамэдийг гурван муу заяаны зовлонгоос гэтэлгэхэд зориулан номлосон. Насан өөд бологсдыг муу заяаны зовлон эдлүүлэлгүй сайн төрөл олуулах буяны үйлд айлдуулдаг.
Гүсүнтүгийн мандал
Бурханы лагшин, зарлиг, таалалд бие, хэл, сэтгэлийн буянаа мандал болгон өргөж сайн сайхныг бурханд даатгадаг.
Гэгдор
Тотгорын 1080 муу зүйлийг дайлж зайлуулдаг уншлага гүрэм.
Гэнцэн бэлийн даллага
Сайн хань ижилтэй болохын тухайд уншуулна
Догсүн номыг аливаа хорлол, хорлох сэтгэлийг амарлиулах, барцадыг арилгах, үйлс бүтээх, хийморь сэргээхэд айлдуулдаг.
Да сүн
Адуу малын өвчин, чоно нохой зэрэг элдэв аюулаас гэтэлгэх тогтоол тарни.
Дага-Иши
Хойтын буянд зориулан айлтгана.
Дагва сэржи дотиг
Од гариг, өдөр зүг, цаг, мэнгэ голлох, гүмиг, нашиддүрсүм, жил орох, лус савдаг, нян, шид эрлэгийн гүйдэл хаах зэрэг заслын бүх төрлийг багтаасан гол судар.
Дагижанчүв
Аливаа ертөнцийн бүх сайн үйлийг бодь сэтгэлийн үүднээс түргэн бүтээхийг ерөөсөн ерөөл болой. Аян зам, наймаа худалдаа зэрэг бүх зүйл бүтэхийг ерөөж айлдуулдаг бодьсадвагийн ерөөл.
Дадог сэрсүм
Өвчин зовлон, гай барцадаас гэтэлгэх гурвалсан хөлгөн судрын засал гүрэм юм.
Далха
Алс зорихын өлзийд, айл гэрийн ноён нуруу тэгшитгэх болон адуу малын гарзгүй байх тэргүүтэнд тахиулна. Мөн жилийн засал, хэл ам, хэрэг заргад ч айлтгана.
Дамдин
Морин тэргүүнтэй бурхан учир адуу мал, хурдан морь зэрэгт ээлтэй сайн. Ад зэтгэр, хэл ам, догшин лус савдаг номхотгох зэрэг хатуу үйлийн гол ядам.
Дамдин чойжоо
Аливаа амьтны сайн муу үйлийг шүүн тунгаагч, сайн үйл, номыг тэтгэгч их эрлэг номун хаан.
Дамжин
Мужаан, дархан хүмүүсийн гол шүтээн гэдэг. Хэл ам, хараал хорлолын гэмээс гэтэлгэнэ. Хатуу үйлд сайн.
Дамцаг доржийн дайв
Муу үйл, лай ланчиг, тангараг дамцаг доройтоход айлдуулдаг.
Дамчой бадгар
Өвчин зовлон, жилийн засал, нутаг нуруу, айл өрхийн даатгалд зориулан айлтгана.
Данжуур
Бурхан багшийн айлдсан Ганжуурт Энэтхэгийн эрдэмтдийн хийсэн тайлбар шастируудыг нэгтгэсэн Данжуур буюу шастирын хөрвүүлэг хэмээх нэртэй 255 боть ном юм. Данжуурыг энэ ба хойт насны буянаа арвижуулах, санасан хэргийг бурхны номын ёсоор сэтгэлчилэн бүтээхийн тухайд айлдуулна.
Дарь Эхийн мандал шива
Ажил үйл түргэн бүтээх, үйлс явдал тэгшрүүлэхэд айлдуулдаг.
Дарь эхийн сан, сэржим, даллага
Үр хүүхэд, идээ ундаа, хүн мал, эдийн хишиг буян тогтоох болон ажил үйл бүтээхэд сэржим өргөнө.
Дарь эхийн чивэл
Амь нас аврах, өвчин зовлонгоос гэтэлгэх, дэв бузар, хэл ам, насны бузар арилгахад айлдуулдаг “үхлийг хуурах” хэмээх хатуу гүрэм.
Дашдондов
Худалдаачин наймаачдын аян замд зориулан айлдсан Бурхан багшийн анхны судар юм. Аян зам, зүг чиг, засалд айлтгадаг.
Дашзэвэг
Од гариг, өдөр, зүг цаг, мэнгэ голлох, гүмиг, нашидүрсүм, жил орох, лус савдаг, нян, шид эрлэгийн гүйдэл хаах зэрэг заслын бүх төрлийг багтаасан судар.
Дигдивгүнсэл сан
V Банчин Богдын айлдсан дэв бузар, барцад саад, жил, сар, өдөр, цаг, мэнгэ, од гаригийн харшлах шалтгаан бүгдийг арилгах хамгийн алдартай бөгөөд жилийн засал хийж болох ариун сан.
До дүдба
Ухаан билиг, буян хишийг дэлгэрүүлэх, ад зэтгэр, аливаа хорлол, шулмын хорлолоос гэтэлгэхэд айлдуулдаг билиг бирамидын судар болой.
До занлүн
“Үйлийн үрийг мэдье гэвэл үлгэрийн далай унш” гэдэг эртний монгол үгтэй учир нүгэл хилэнцээ нимгэлэх, чухаг дээд гуравт үйлийн үрд итгэмжилсэн сүжиг төрөх, дараа төрөлдөө өндөр язгуурт төрөл олох тэргүүтэн тус эрдэм ихтэй.
Догсүн
Аливаа хорлол, хорлох сэтгэлийг амарлиулах, барцадыг арилгах, үйлс бүтээх, хийморь сэргээхэд айлдуулдаг.
Додэ галсан
Сайн цагийн мянган бурханы энэхүү судрыг уншуулснаар үйлдсэн хилэнц нимгэрэн хойт төрөлдөө сайн төрлийг олох тэргүүтэн тус эрдэм цаглашгүй ажгуу.
Додэ жажа
Өвчин зовлон, хорлол хөнөөлгүй байх, өөд бологсдын хойтын буянд зориулан айлдуулдаг.
Доёд шагвийн сүн
Нүгэл хилэнц, хэл ам, дамциг тангараг доройтоход айлдуулдаг.
Долма дамжайви сүн
Өвчин зовлонгоос гэтэлгэх увидас тогтоол тарни.
Донбо жамбын до
404 өвчний үндэс, 1080 зэтгэр дотгор, 360 ад зэтгэрийг номхотгоно.
Доржзодов
Хорлол хөнөөлд үл дийлдэх, буян аривдах, муу заяаны зовлонг үл эдлэх, өвчин зовиураас гэтлэх тэргүүтэнд айлдуулдаг билиг бирамидын судар болой.
Доржзодов-1000
1000 удаа Доржзодов судар уншуулах
Доржнамжом
Хилэнц нүгэл, аливаа хорлол түйтгэр, бузар дэвийг аригах тэргүүтэнд айлтгадаг.
Доржнамжомын жавтүй
Хараал жатга, бузар дэв, атаа жөтөө, ад дон, архи, улаан цагаан идээний бузар арилгах угаалга гүрэм, заслын дээд.
Доржнамжомын нолсан
Элдэв бүх төрлийн бузар дэвийг ариусгах сан тахилга.
Дором жарз
Ад зэтгэрийн хорлолоос гэтэлгэхэд айлдуулдаг.
Доромбүл
Аливаа сахиусанд дронбүл буюу балин өргөх зан үйл байдаг бөгөөд өргөл өргөж даатгаж байгаа болой.
Дүнсэр
12 жилийн дотор нэг их харш, хоёр бага харш жил байдаг. Их харш жилийн заслыг энэхүү дээдийн номоор засна
Дүншиг
Энэ хойтын гурван үүд бие, хэл, сэтгэлээр үйлдсэн хилэнц нүглийг наминчлах мөргөлийн ном.
Дүртод дагвын сэржим
Хулгай дээрэм, хүч түрэмгийлэн эзэрхэх зэрэг үйлийг амарлиулахад өргүүлнэ.
Дэвжад сэржим
Хулгай дээрэм, алдуул мал олоход болон гай барцад, хорлолыг арилгах, санасан хэрэг үйлс түргэн бүтээхэд.
Дэнбэрэл додба
Бурхан багшийн сургаал, үзэл онолыг магтсан магтаал бөгөөд сайн мөрд хөтлөх эрүүл энх, номын мөрөөс хагацахгүй байхын тухайд айлдуулдаг богд ламын шүтэн барилдлагын алдарт магтаал.
Жавши
Өвчин, ад зэтгэр, муу зөн шинж арилгах, үйл явдал сайжруулахад айлдуулдаг төхөөрөг бүхий Бурхан багшийн томоохон гүрэм засал.
ЖадамбаЭнэ ба хойт насны буянд, санасан бүх үйлс бүтээх, буян дэлгэрүүлэх, ухаан сайжруулах, муу бүхнийг зайлуулах, аюул ослоос хамгаалахад айлдуулна гэсэн билиг бирамидын судар болой.
Жалбу дой
Ад зэтгэрийн хорлол арилгах гүрэм.
Жалсон
Ад зэтгэрийг номхотгох гүрэм.
Жамбал цанжод
Гэр байшин, сүм дуганы газар авах, овоо хангай тахих засал, өтгөсийг нутаглуулах, жил, сар, өдрийн бүх засалд айлтгана.
Жамбын чого
Ирээдүйд Майдарын шашинтай учрах ерөөл тавьж хуруулдаг хурал юм.
Жамсран
Улаан сахиус нь ад зэтгэр, гарз гарлага, хэл ам, хэрүүл зарга, хулгай дээрэм, элдэв хорлол хөнөөл зэргийг номхотгон дарагч гол сахиус.
Жамсрангийн догжур
Хар хэл ам таслах, өвчин зовлонгүй байх зэрэг муу зүйл бүгдийг арилгах их гүрмийн нэг.
Жанаггагдог
Харш жилтний засал, хар хэл ам, мэнгэ суудал засуулахад, хорлол хөнөөл, харшлал шалтгаан бүхнийг зайлуулахад айлдуулна.
Жанцан зэмо бүнжан
Хийморь, цог золбоо, сүр хүч, хэрэг зарга, хэрүүл тэмцэлд дийлдэхгүй байх тухайд айлдуулна.
Жигжид
Есөн нигуур, 16 бойв, 34 мутартай хамгийн догшин ядам ямандаг нь бүх ядам, сахиус, лус, савдаг бүгдийг захирах чадалтай шарын шашны их ядам юм.
Жинлав цогзол
Гадна, дотны хямрал тэмцлийг дарахад айлтгуулна. Өндөр гэгээний айлдсан дайныг дарсан гэдэг алдарт “Цагийг тохинуулагч залбирал” бүтээл юм.
Жүнш дором
Бие махбодын хямралаас гэтэлгэх, өвчин зовлон, шаналлаас гэтэлгэх, дөрвөн махбодын хэм алдагдахад айлдуулдаг.
Загдзүсүм
Хүүхэд, нялхсын өвчин, ад зэтгэр, айх хөлсөхөд айлддаг.
Замбала
Эд хогшлыг арвижуулан заяа буян тэтгэгч эдийн тэнгэр юм.
Замын сан даллага
Аян замд барцад саадгүй зорчиход.
Зандой
Албин чөтгөрийн хорлолоос гэтэлгэх тухайд
Зансал
Ад зэтгэрийг номхотгох гүрэм.
Зүгдор барва
Муу зүүд, зүүдний ёс шинжийг арилгахад айлдуулдаг.
Зүгдор намжилмаан сүн
Цаг бусын үхэл, өвчин зовлонгоос гэтэлгэх, нас уртасгах Зүгдор намжил бурханы тогтоол тарни.