Снөүдэн Орост ажилд оржээ

Twitter Print
2013 оны 11-р сар 03-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Снөүдэний дамжуулсан, АНУ-ын ҮАА-наас хэрэгжүүлсэн, дэлхийн олон орныг хамарсан утас чагнасан хэргийн талаарх мэдээллүүд бага багаар илэрсээр байна. Тэдгээр мэдээллийг эсэргүүцэгчдийн тоо ч өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Хамгийн сүүлд гэхэд интернэтийн томоохон компаниудын нэг болох Google-ийн удирдлага уур бухимдлаа илэрхийлжээ. Учир нь ҮАА тус компаний өгөгдлийн холбоос руу нууцаар нэвтэрдэг байсан гэдэг мэдээ гарсан байна.

Google-ийн удирдагчдын нэг David Drummond, “Бид АНУ-ын явуулсан тагнуулын үйл ажиллагаанд хамтран оролцоогүй. АНУ энэ тал дээр маш яаралтай өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй.” гэсэн юм.

"Washington Post" сонинд мэдээлснээр ҮАА Google, Yahoo компаниудын өгөгдлийн сангуудын хоорондох холбоос руу нэвтэрдэг байжээ. Энэ мэдээний эх сурвалж нь мөн л Снөүдэн болж байна. Харин ҮАА-ны дарга General Keith Alexander, бидэнд тэдгээр компаний мэдээллийн сан руу нэвтрэх эрх байхгүй гэсэн юм. Хамгийн түрүүнд Америкийн иргэдийн утас, цахим шууданг тагнадаг гэсэн шуугиант мэдээ гарсан бол одоо олон орны иргэд төдийгүй удирдагчдыг хамарсан томоохон сүлжээ бүхий ажиллагаа байсан гэдэг мэдээ болж хувираад байна. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.