Ажил дээрээ аз жаргалтай байхад туслах 6 зөвлөгөө

Twitter Print
2020 оны 05-р сар 21-нд 16:14 цагт
Мэдээний зураг,

1. Гаргаж буй үр дүнгээ хэмж

Хүн зорилгодоо ойртож буйгаа мэдрэх тусам өөрийгөө сэтгэл хангалуун, аз жаргалтайд тооцдог аж. Тиймээс ажил дээрээ аз жаргалтай байх эхний алхам бол зорилгоо тодорхойлж, өөрийн хийж буй ажил, үр дүнг хэмжих юм.

2. Аз жаргалтай хором бий болго

Эерэг хүлээлт, итгэл найдвартай байх нь аз жаргал авчирдаг. Өглөө бүр сэрээд дуртай кофегоо уух, орой ажлаа тараад гэр бүлтэйгээ уулзана гэх бодол нь сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг.

3. Өөрийгөө сорих зүйлс хий

Саад бэрхшээлтэй ажлыг амжилттай гүйцэтгэснээр өөрөөрөө бахархах сэдлийг төрүүлж аз жаргалтай болдог. Эрсдэлээс зайлсхийж амар байдлыг сонгох нь биенд хялбар ч урт хугацаандаа таны хийж буй ажил уйтгартай, үнэ цэнгүй санагдах болно.

4. Хамтрагчдаа туслах цаг гарга

Хамтран ажиллагсдадаа цаг гаргадаг хүмүүс илүү аз жаргалтай байдаг ажээ. Өөрийн санаачилгаар бусдад тусалж, бие биендээ итгэлцлийг бий болгох нь хамтын харилцааг сайжруулна.

Холбоотой Зураг

5. Нэг л төрлийн өдрийн хоол битгий ид

Бидний идэж буй хоолонд агуулагдаж буй амин дэмүүд аз жаргалтай байхад ихээхэн нөлөө үзүүлдэг. Хэрэв та хүнснээс авах амин дэм, тэжээлийн агууламжаа өөрчилж байхгүй бол стресстэх, аз жаргалгүй болох магадлал ихэсдэг байна.

6. Хийж буй ажлаа түр хугацаагаар хойшлуул

Хийж буй ажилдаа бүрэн төвлөрч чадахгүй, анхаарал сарниж бүтээмж буурсан үедээ ажлаасаа түр завсарлага авч, сэтгэлийг тань зовоож буй асуудлаа шийдэхийг хичээгээрэй. Ингэснээр та илүү тайван, аз жаргалтай, бүтээмжтэй байх болно.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.