Ж.Байден галт зэвсгээр үйлдэгдэж буй хүчирхийлэлд цэг тавих хөтөлбөрөө танилцууллаа

Twitter Print
2021 оны 04-р сар 09-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-д тулгамдаад буй томоохон асуудлуудын нэг болох галт зэвсгээр үйлдэгдэж буй хүчирхийллийг бууруулах алхмуудыг танилцуулжээ. Тэрээр, "Галт зэвсэг ашиглаж хүчирхийлэл үйлдэх явдал АНУ-д гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнд цэг тавих хэрэгтэй." хэмээн онцолжээ.

Ерөнхийлөгч Ж.Байден нэн түрүүнд гэрийн нөхцөлд угсарсан, серийн дугааргүй галт зэвсгүүдийг хориглох санал тавьсан ба гэрийн нөхцөлд угсарч буй галт зэвсгэнд серийн дугаартай эд анги ашиглаж, тэдгээр эд ангийг худалдаж авсан хүмүүсийн намтрыг шалгадаг болохыг АНУ-ын Хууль зүйн яаманд даалгажээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар гэрийн нөхцөлд угсарсан буунуудыг гэмт хэргүүдэд хамгийн ихээр ашигласан байдаг ба зөвхөн Лос Анжелес хотод хурааж авсан галт зэвсгүүдийн 40 гаруй хувь нь гэрийн нөхцөлд угсарсан гар буунууд байжээ.

Түүнчлэн Ж.Байден конгрессийн гишүүдийг өдийг хүртэл галт зэвсгээр үйлдэгдэж буй хүчирхийллийг бууруулах тал дээр ганц ч хуулийн төсөл боловсруулж танилцаагүй хэмээн буруушааж, тухайн төрлийн хүчирхийллийг бууруулах дорвитой алхмуудыг хийхийг шаарджээ.

Тэрээр Конгрессийн гишүүдээс эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн эсрэг хуулийн төсөл боловсруулж, гал зэвсэг үйлдвэрлэгчдэд улсаас дэмжлэг урамшуулал олгох явдлыг зогсоохыг шаардсан ба энэ төрлийн хүчирхийллийг таслан зогсоох хөтөлбөрүүдэд зориулж санхүүжилт гаргана гэдгээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: https://www.interfax.ru/world/760287

Орчуулсан:

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.