
2020 оноос хэрэгжиж буй нийгмийн даатгалын салбартай холбоотой хуулиудыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас албан ёсоор танилцуулсан билээ.
Энэхүү хуулиар малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжтой болсон. Холбогдох хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150.6 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ 8 орчим хувиар нэмэгдэнэ.
Тодруулбал, Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
"Малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог буюу малын “А” данс бүхий иргэнийг, "хувиараа хөдөлмөр эрхлэгч" гэж татварын албанд бүртгэлтэй хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах төрлөөс аль нэгийг нь төлсөн иргэнийг ойлгоно.
Хуулийн үйлчилж буй хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хүсэлт гаргах үед 15-60 настай Монгол Улсын иргэн хамаарах ба шимтгэл нөхөн төлөх хугацаанд иргэний суралцсан хугацаа, хорих ял эдэлсэн хугацаа, өндөр насны тэтгэвэр авсан хугацаа хамаарахгүй аж.
Шимтгэлийг хуулийг дагаж мөрдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42,000 (420 мянгын 10 хувь) төгрөгөөр тооцож төлнө. Тус хуульд 88.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдах бөгөөд 2020 онд 34.8 мянган иргэн шинээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тооцоо гаргажээ.
ЗАРИМ ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙГ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛНЭ
Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн билээ. 1990 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөө 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарна.
-
Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх
-
Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв,түүнээс дээш хүүхдээ зургаан настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх
-
Нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй
-
Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй
Уг хуулийн үйлчлэлд дээрх 4 нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 21.2 мянган иргэн хамрагдана. Ингэхдээ 2020 онд 12.7 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нэгдүгээр сарын 20-ны дотор олгож эхлэхээр төлөвлөөд байгааг НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг хэлэв.
ТЭТГЭВРИЙГ ДАРААЛСАН 7 ЖИЛИЙН ДУНДАЖ ЦАЛИНГААС ТОГТООНО
Тэтгэврийн даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дурын дараалсан 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаас тогтоож байсныг 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Энэ нь 2020 оноос эхлэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэдэд хамаарах юм.
ТӨРҮҮЛСЭН БОЛОН ҮРЧЛЭН АВСАН ХҮҮХДИЙН ТООГООР 1 ЖИЛ 6 САР НЭМЖ ТООЦНО
Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь хүүхдээ үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно.
Хуулийн үйлчлэлд 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр болон түүнээс хойш шинээр тэтгэвэр тогтоолгох эхчүүд хамаарна. Хүүхдийн тоогоор нэмж тооцох хугацаа (1 жил 6 cap) нь зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаанд хамаарах ба хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд, малчнаар, мэргэжлийн урлагийн байгууллагад ажилласан, цэргийн алба хаасан зэрэг тусгай нөхцөлийн жилд хамаарахгүй.
ХҮҮХДЭЭ АСРАХ, ЧӨЛӨӨТЭЙ БАЙГАА ЭХИЙН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТ ТАСРАХГҮЙ БАЙХ НӨХЦӨЛ БҮРДСЭН
Хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараах байдлаар төлөхөөр зохицуулсан. Үүнд:
-
Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогчоос
-
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас
-
Бусад эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлнө. Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлөх ба хуулийн үйлчлэлд хүүхэд нь 3 нас хүрээгүй нийт эхчүүд хамаарна.
САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧ ЭХИЙН ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖИЙГ 100 ХУВИАР ТООЦОЖ ОЛГОНО
Хуулийн энэ зохицуулалтын дагуу 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сайн дураар даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлсөн 12 сарын орлогын дунджаас 100 хувиар тооцон олгож эхэллээ. /Өмнө нь 70 хувиар тооцдог байсан/
АЛБАН ЖУРМЫН ДААТГУУЛАГЧ ЭХ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ БҮРТЭЭ ТЭТГЭМЖ АВНА
Ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. /Өмнө нь 2 удаа л олгодог байсан/
САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧИЙН ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙН ДООД ХЭМЖЭЭ 56,700 ТӨГРӨГ
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.
Сайн дурын даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь 2019 он онд мөрдөгдөж байсантай (13.5%) ижил. Гэхдээ доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56,700 төгрөг болжээ. Харин үүнээс дээш дүнгээс шимтгэлээ төлдөг даатгуулагчийн төлөх дүнд өөрчлөлт орохгүй байна.
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ НЭМЭГДСЭНЭЭР ЗАРИМ ТӨРЛИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ НЭМЭГДЭНЭ
ХХДХ нэмэгдсэнээр гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй 3 ба түүнээс дээш гишүүнд тогтоох тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 420,000 төгрөг боллоо.
Мөн ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь буюу нэг өдрийн тэтгэмжийн доод хэмжээ 14,858 төгрөг (420,000 төгрөг*75%/21.2 өдөр), нийт тэтгэмж (76 өдөрт олгох)-ийн доод хэмжээ 1,129,245 төгрөгөөс багагүй болж өөрчлөгдсөн.
ДАРАА САРЫН ШИМТГЭЛЭЭ ТӨЛСНӨӨР САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ГЭРЭЭ СУНГАГДАНА
Сайн дурын даатгуулагчийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд дараагийн сард багтаан шимтгэлээ төлж, уг шимтгэл даатгалын санд opcoн бол анх гэрээ байгуулсан хугацааг нэг удаа сунгасанд тооцно.
Зочин
(66.181.161.68) 2020-03-28 17:09sain bnuu bi ulsad ajilaad 8jil bolj bna 6huuhedtei heden naatai tetgvert garah ve
Хариулах
Зочин
(103.229.122.50) 2020-03-27 18:26Дараалсан 7 ЖИЛЭЭ 5 ЖИЛ БОЛГОМООР ЮМ
Хариулах
Zaya
(150.129.142.10) 2020-03-26 16:08Hezee tulj ehleh yum be ochohoor l zahiramj ni ireegvi gehiin
Хариулах
Зочин
(59.153.112.169) 2020-03-26 15:03Sain duriin daatguulagchid hohirch baina
Хариулах
Ч.Бямбасүрэн
(202.9.40.160) 2020-03-26 09:17Улсад гучин хоёр жил ажилласан үүнээс 1990-1994 онд ажилд орсон гарсан бүх тамга тэмдэгүүд нь байдаг тухайн үеийн НДШ төлөгдөөгүй гээд бүтэн 4 жил маань хасагддаг ингэж хохирч байна яах вэ???
Хариулах
Хүрэлбатар
(64.119.20.20) 2020-03-26 09:01цэргиин алба хаасан жил яагаад хасах боловоо 7жилиин дундаж монгол хүнии насжилтанд тохирохуу ялангуяа эрчүүл хар бор ажил хииэг нас богино бдаг шүүдээ мөн хөгжлиин бэрхшээлтэй хүүхэд асардаг ээжүүд 1 болон 2 хүүхэд 3 ч бга тэдэнд яамар нэгэн нэмэгдэл бнауу
Хариулах
Багш
(103.26.195.44) 2020-03-25 19:59Сайн б.на уу. Би боловсролын байгууллагт 24 жил, улсад 28 жил ажилласан эрүүл мэндийн асуудлаас ажилгүй 4 жил болж б.на ирэх намар тэтгэвэрт гарна. Тэтгэвэрт гархөд багш нарт олгогддог сүүлийн 5 жилийн дундажаар олгогддог тэтгэмж олгогдох уу.
Хариулах
э энхбаатар
(66.181.161.126) 2020-03-25 14:30бий гүрүпд байдаг давхар төлж болох уу
Хариулах
Jargalsaihan
(66.181.161.71) 2020-03-25 09:0327 jil ajillaj bna a 3 huuhedtei tetgewert garj boloh uu
Хариулах
Зочин
(103.229.121.23) 2020-03-24 23:137 jiliin dundajaar tetgeber tootsohod tseber bvr baga togtoogdoj bn sh dee. Tur irgedee demjihgvi bodlogoor tanaj bgaa ym bn. medeelel ugnu vv
Хариулах
Зочин
(202.126.89.100) 2020-03-24 20:43Ard tumnii nuruun deer achaag uuruulj uursduu idej hanahgui 5 jileer boddog bolgomoor bn yuh.d devshih nam humuus anhaarch uguuchee
Хариулах
Зочин
(202.126.88.141) 2020-03-24 18:171.6 жилээ өмнө нь 4 хүүхдээр тэтгэвэр тогтоолгосон хүнд алагчилгүй нэмээчээ.
Хариулах
зочин
(66.181.161.60) 2020-03-24 12:32сайн байна уу? 4 хүүхэдтэй эх 44 настай тэтгэвэр тогтоолгох нь үнэн үү? ажилладаг
Хариулах
Zochin
(202.21.124.19) 2020-03-23 15:155 huuhedtei emegtei dor hayaj heden jil daatgal tulsen baij tetgevert garah ve? Odoo 51 nastai.
Хариулах
Зочин
(202.126.89.165) 2020-01-21 13:51Ulsad 32 jil tasraltgui ajillaj bn. Odoo 50 nastai. 55 nastaidaa buyu 2025 ond tetgevert garah bolomjtoi bizdee. 57 nas gedeg ni yana gesen ug ve
Хариулах
энхтайван
(202.179.2.130) 2020-01-20 15:59нөхөж төлөхдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээгүүр төлж болох уу
Хариулах
Sondor
(64.119.19.218) 2020-01-18 10:05Tejeegchee aldsani tetgemj 174000 halamjaas abdag tertetgeber nemegdeh yum uu
Хариулах
Зочин
(202.126.88.130) 2020-01-17 09:08Sain bna uu bi oi hurch bga huuhde haraad gert bga 50% toroos 50% bi ooroo gargaad sain duraar tolj bolhu
Хариулах
зочинн
(103.57.93.129) 2020-01-16 21:16310000 ын тэтгэвэр нэмэгдэх юмуу
Хариулах
баярмаа
(66.181.161.63) 2020-01-16 20:46би.2019 оны 9 сараас сайн дурын даатгал төлсөн.би одоо 3 сартай 8 сард төрнө. жирэмсэний тэтгэмж авах боломжтой ую.
Хариулах
Ажилчин
(202.9.46.122) 2020-01-16 20:33яагаад ер нь баахан хүмүүс өндөрөөр тэтгэвэрээ нөхөн төлж тэтгэвэрээ өндөр тогтоолгох тэгш бус боломжыг олгосон юм бэ? ТЭД НАР эрхтэн дархтангуудын ээж аав нь юмуу Бас тэр тэтгэврийн зээлээ тэглүүлсэн хүмүүс бас л хамаатнууд байх.Монголд л ажилласан хүмүүс хохирдог ийм тэтгэвэрийн тогтолцоо бдаг байх Сайд Чинзориг нь ажлаа өгвөл таарна.
Хариулах
Наранчимэг
(66.181.161.23) 2020-01-15 23:05Сайн байна уу. Би төрийн байгууллагад ажилладаг. 2005 оны 1 сард хүүхдээ төрүүлсэн. Гэтэл 2005 оны нд- шимтгэлийг нь огт бичилт хийгээгүй байх юм. Бас зарим нэг онд амарсан сарынх нь бичилтийг хийгээгүй орхисон байна. Үүнийг яаж нөхөж бичүүлэх вэ. Баянгол дүүрэгт ажиллаж байсан.
Хариулах
Наранчимэг
(66.181.161.23) 2020-01-15 23:05Сайн байна уу. Би төрийн байгууллагад ажилладаг. 2005 оны 1 сард хүүхдээ төрүүлсэн. Гэтэл 2005 оны нд- шимтгэлийг нь огт бичилт хийгээгүй байх юм. Бас зарим нэг онд амарсан сарынх нь бичилтийг хийгээгүй орхисон байна. Үүнийг яаж нөхөж бичүүлэх вэ. Баянгол дүүрэгт ажиллаж байсан.
Хариулах
Зочин
(202.9.46.110) 2020-01-15 19:35Malchin 11jiltei 5huuhedtei 51nastai uaj tetgebert garah be
Хариулах
Зочин
(150.129.141.22) 2020-01-15 18:37Тэтгэвэр тогтоолгоход 5жилийн дундаж байсныг өөрчилж 7 жил болгож санаачилсан хүн нь хэн юм бол доо ......Өөрчлөхдөө дордуулж байдаг ийм хүмүүс хууль санаачлаад байна хошин шогийн юм аа.
Хариулах
Зочин
(192.82.67.26) 2020-03-25 11:10Харин тиймээ. Тэгээд болоогүй ард түмнийг доромжилж байгаа юм шиг 60 сарыг 60 - д хуваах, 84 сарыг 84 - т хуваах адилхан ш дээ гээд тв- р яриад байцгаах юм. 7 жилийн өмнөх цалин хэд билээ. Бодохоор л уур хүргээд мажийх цаг улам ойртож бгаа бхоо.
Хариулах
Naraa
(103.10.22.14) 2020-01-15 09:36Manai eej 10 jilee awch chadaagui odoo nohoj awch bolhu odoo 55 hurch baigaa 6 huuhedtei ulsad ajillasan jil baihgui baigaa malchi baigaa ymaa end helsneee malchid gej Bain a danstai gj yugni helj bn
Хариулах
Vvlensolongo
(202.126.89.209) 2020-01-15 09:33Sain bna u 10 jil uguud bsan ene jil uguhvv
Хариулах
Vvlensolongo
(202.126.89.209) 2020-01-15 09:36Ajil San jil maan hvrehgvi bgaan 10 jil ugwulbloh geed bgaa ymaa
Хариулах
Ц.сарантуяа
(66.181.161.78) 2020-01-15 06:50Хариу өгөөч
Хариулах
Зочин
(66.181.161.78) 2020-01-15 06:49Сайн бна уу би 5 хүүхэдтэй 9 сард 44хүрнэ ажилласан жил нь 10 жил хүүхдийнхээ тоогоор1.6жилээ нэмүүлвэл хэдэн насандаа тэтгэвэрт гарах вэ 1992 оноос хойшихоо бичүүлж амжаагүй юмаа
Хариулах
Зочин
(66.181.161.78) 2020-01-15 00:33Tetgewer togtoolgohod daraalsan durin 5 jiliig yagaad 7 jil bolgoj bgaa ym be
Хариулах
tvmendemberel zi 79020607
(66.181.177.178) 2020-01-14 21:36sain ba uu bi 4 hvvhedtei baga ni oi 7 sartai ymaa daatgalaa tuluugvi tasarsan ym tetgemj avah bolomj bga boluu
Хариулах
Зочин
(202.55.188.43) 2020-01-14 18:25yahaara tsergiinhend hamaardaggui yum be .adilhan l huuhed turuulsen eh hun shde
Хариулах
Зочин
(66.181.161.10) 2020-01-14 17:07Sain bnu bi odoo 43 nastai 4hvvhedtei minii niigmiin daatgal tolson hugatsaa ni 10 jil bn odoo heden jil tolj bj tetgewert garah we nodolongoos ehelj ondor tolj ehelsen bga
Хариулах
Зочин
(202.9.40.181) 2020-01-14 23:10odoo 10 jil shimtgel tuluud, odoogiin murdun bui huuli heveer bval 4 huuhdiin 6 nil nemeed 27 jileer tetgevree boduulna.
Хариулах
Зочин
(66.181.161.126) 2020-01-14 15:54huwiin konpanid ajillaj bgaad niigmiin daatgal tuluugui heden jil bolson yum.uuniig nuhuhud zaawal hun amiin orlogiin tatwar tulsun bh estoi yu
Хариулах
Б,Золбаяр
(66.181.161.51) 2020-01-14 05:55Сайн байна уу 4хүүхэдтэй эх 44 тэй тэтгэвэр тогтоолгох болсон юмуу үүнд хариу өгөөч
Хариулах
Зочин
(202.9.40.181) 2020-01-14 23:12Boloogui, ta 50 nas hureed, anillasan jil deeree 4 huuhdiin 6 nilee nemuuleed garna.
Хариулах
Зочин
(202.126.88.195) 2020-01-13 21:13Sain bnuu bi odoo 3nastai xvvxedtei ymaa niigmiin daatgal toldoggui odoonos exleed sain duriin daatgal tolood omnox jilee noxoj bolox boluu
Хариулах
Зочин
(202.9.40.181) 2020-01-14 23:13Sain duriin daatgaliig nuhuj - tuluhgui
Хариулах
Zochin
(59.153.112.25) 2020-03-23 15:52Gehdee ter 10 jiliig nuhun tulj bolohgyi yymuu?
Хариулах
Зочин
(66.181.161.14) 2020-01-13 20:08Маш их баярлалаа.
Хариулах