
Шпройерхофштрассе гудамж бол дэлхийн хамгийн нарийхан гудамж бөгөөд Германы Ройтлинген хотод байдаг.
Уг гудамжны өргөн нь 31-50 см байна. Бодит байдал дээр зөвхөн байшин хоорондын тун нарийн гарц юм. Энэ гудамж нь 1820 онд газрын зураг дээр тэмдэглэгдсэн ч 1726 онд Ройтлинген хотод болсон их гал түймрийн дараа сэргээн босгосон юм байна.
Зарим нэг Хотын үүсгэн байгуулагчид болон зураг төсөл боловсруулагчид хүн амын нягтшил оршин суугчидын тав тухыг харгалзан үзэхээс өмнө галын аюул, эмнэлэг түргэн тусламж, онцгой байдал авран хамгаалагчдын шуурхай түргэн очих бодит нөхцөл байдлыг нэн түрүүнд харгалзан үзэх шаардлагыг умартсан байдаг аж.
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.