С.Эрдэнэ: Сум, баг, хороодод улс төрийн намын салбар байгуулахыг хязгаарлана

Twitter Print
2021 оны 05-р сар 30-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ Хөвсгөл аймгийн иргэд сонгогчидтой энэ сарын 28-ны өдөр уулзаж, “ХУВЬ ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН АРДЧИЛСАН МОНГОЛ” мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа бол Ардчилал юм хэмээн онцлоод, “Өнөөдөр засаг захиргааны анхан, дунд шатанд хоосон улс төржилт газар авч, талцал хуваагдал бий болсон. Үүнийг засч залруулахын тулд сум, баг, хорооны төвшинд улс төрийн намын салбар, нэгж байгуулахыг хязгаарлах, эрх зүйн орчныг бүрдүүлэх бодлого боловсруулна” гэсэн юм.

АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С. Эрдэнийн мөрийн хөтөлбөр үндсэн зургаан зорилт дэвшүүлсэн. Иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, Монгол Улсын хууль дарга нарт бус иргэдэд зориулагдсан, тэдэнд үйлчилдэг байх, төрийн эрх мэдлийг хязгаарлаж, иргэдийн эрхийг улам нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана хэмээн тусгасан нь иргэдээс ихээхэн үнэлгээ аваад буй юм. Мөн батлан хамгаалах салбарыг шинэчлэн чадавхижуулах, мэргэжлийн арми иргэний хамгаалалтын хосолмол бодлого хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан тухайгаа Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзах үеэрээ хэллээ.

Хоймор нутгийн иргэд хүний эрх, эрх чөлөө бидэнд ус агаар мэт чухал гээд ардчилсан ерөнхийлөгчөө дэмжихийг уриалж байсан юм.

Хөвсгөл аймгийн иргэн А.ЦОГЗОЛСҮРЭН:

-Ардчилал гэж юу юм бэ, ардчиллын эрх ашгийг яаж хамгаалах ёстой вэ, анх ардчилал бий болсныг үнэн утгаар нь хөгжүүлж чадаж байна уу гэдэгт иргэд бид ихээхэн санаа зовж байна. Өнөөдөр Монголын нийгэм ардчиллын жинхэнэ мөн чанарыг ардчилал гэсэн нэрийн цаана завхруулж буйд хүн бүр дургүйцлээ илэрхийлж байна.

Хөвсгөл аймгийн иргэн Э.ТҮВШИН:

-Ардчиллын мөн чанарыг хадгалж, хамгаалж, эрх чөлөө, шударга байдлыг бид авч үлдэж чадна. Энэ үйлийн төлөө зоригтойгоор тэмцэж чадах хүн бол С.Эрдэнэ нэр дэвшигч юм. Залуустаа сонголтоо зөв хийгээрэй гэж уриалж байна.

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.169.50.7) 2014-05-28 20:36
      • 0
      • 0

      Эцэг эхчүүдэд: Англи хэл дээр уран зохиолын номыг уншиж, ойлгож сурах 1 сарын эрчимжүүлсэн курс 6 дугаар сарын 10-наас долоо хоногийн 6 өдөр, өдөр бүр 10-18 цагийн хооронд хичээллэнэ. Эхний хагас сард шатласан 7 түвшиний номуудыг унших, сонсох, орчуулах дадлагын хичээлүүд, сүүлчийн 2 дугаар хагаст бодит уран зохиолын номуудын бүтэн бичлэгийг англи хэл дээр сонсох, бичих, орчуулах ажилбаруудыг гүйцэтгэнэ. Энэхүү сургалт нь бодит уран зохиолын номуудыг англи хэл дээр богино хугацаанд хэрхэн ойлгож, уншиж сурах арга, техникийг хүүхдүүдэд эзэмшүүлэх, дадал чадварыг суулгах, төлөвшүүлэх, тэвчээртэй суралцах, мэдлэг эзэмших бүхий л боломжийг олгох болно. Сургалтын бүх явцад суралцагчдын англи хэлний хэллэг, аялгууг эрс дээшлүүлнэ. Сургалтын материалуудыг багш хангана. Холбоо барих: 99922603

      Хариулах