Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд “хотын соёл” заана

Twitter Print
2020 оны 01-р сар 21-нд 10:12 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/27 захирамжаар “Хотын соёл” мэдээллийн цаг үйл ажиллагааг баталсан тул ирэх даваа гарагаас эхлэн Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд сурагч хүүхдүүддээ “Хотын соёл” заахаар болжээ. 

“Хотын соёл” мэдээллийн цаг үйл ажиллагааны хүрээнд хүүхдүүдэд “Гэр бүл, найз нөхөд, сургуулийн орчин дахь харилцаа, цаг баримтлах соёл, зорчих соёл, цахим хэрэглээний соёл, ахуйн хэрэглээний соёл, үйлчилгээний соёл, хорт зуршлаас сэргийлэх соёл, эко соёл, төрөлх хотоороо бахархах соёл”-ын талаар мэдлэг ойлголт өгч, харилцан ярилцах, хамтран суралцах ажлыг хийх юм байна.

Г.Ганаа 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.