Маанийн хүрд

Twitter Print
2020 оны 04-р сар 15-нд 18:17 цагт
Мэдээний зураг,

Маанийн хүрд нь сахиусын дээд болох хийгээд зургаан заяаны үүдийг хаах, гурван зуурдыг арилгах хийгээд маань уншихын ач тус маш их байдаг.

Хүрдийг эргүүлснээр хижиг өвчин, ган зуд, мөндөр бороо тэргүүтэн арилах бөгөөд асар ариун сэтгэлээр олонтоо эргүүлвээс ач тус санаанд багташгүй. Хүрдний салхи туссан төдийгөөр ч их хилэнц нүгэл арилна гэж айлдсаны учир тэр болой.

Маанийн хүрдийг эргүүлэх үед ямар санаа бодол агуулах вэ?

Энэхүү хүрдний дотор буй судар тарниудаас гэрэл цацраад бурханы орон бүхэнд тахил өргөж, тэдгээрт адистид хураад эргэж хүрдэнд шингэснээр бид бүхний муу хилэнц бүхэн арилав гэж бодно.

Маанийн хүрдийг эргүүлэх цагт маанийн зургаан үсгийг уншдаг. Маанийн хүрдийг олон эргүүлэхэд ач тус нь олон бөгөөд адис хүч ихтэй. Маанийн хүрдийг нар зөв эргүүлэх хэрэгтэйн учир шалтгаан нь хүрдийн дотор буй тарниудыг гадагш харуулаад хуйлсан байдаг учир унших ёстой зохицуулж нар зөв эргүүлэх хэрэгтэй гэдэг.

Маанийн зургаан үсгийн утга нь юу вэ?

Гүнтан гэгээний айлдварт “Бид цастнууд Ихэд нигүүлсэгч Аръяабалд шүтэлгүйгээр явж чадахын эгээрэл үгүй.

Маанийн сүүлд Хри найруулж болохгүй. Тэгэж уншвал маанийн долоон үсэг болж одох бөгөөд үүнд дандарын аймагуудад ч тогтоол тарнийн зургаан үсэг бөгөөд зургаан үсэг нь ч судлах суурь зургаан заяаны амьтан ба судлагч зургаан барамидын мөр, үр зургаан язгуурын бурхан болох бөгөөд үсгийн ширхэг эдгээр зургаа ч Бирузанагаас Агшобаяа хүртэл зургаан бурхан бээр ч айлдсан мөн.

Түүгээр бол мани бадма хэмээх Энэтхэг хэлний үг мөн бөгөөд тэр ч мани чандмань ба лянхуа Төвөд орноо байхгүйн тул үгийг тусгаар өөрчлөөгүй болой.

Мэ хэмээхийн өөрийн хувь нь нялхас бээр эхийгээ дуудахдаа урт авиа гаргадаг мэт ээ хэмээн наймдугаар тийн ялгал дуудахын дуун мөн учраар ээ хэмээн дуудаад Хум хэмээн тааллын хөрөнгө мөн учраас таалал үндэсийг дуртгаад нигүүлсэнгүйгээр үзнэ үү хэмээсэн бөгөөд юу үйлдэх хэрэгтэй хэмээвэл Ом үсэг нь (А, Ү, М) гурван авианаас бүтсэн бөгөөд түүгээр лагшин, зарлиг, таалал гурвыг бэлгэдсэнээр лагшин зарлиг тааллын шид бүтээлийг өршөө хэмээсэн мөн болой гэж айлдсан.

Буддын соёлын Махагала нийгэмлэг-н зураг.

Энэ мэт хийгээд бас түүнээс өчүүхэн хураавал ом ба хум хэмээхээр дүрс лагшин ба номын лагшины мөн чанар , мөр хийгээд арга билиг хоёрыг бэлгэдэгч мани ба лянхуа барьсан хутагт дээд мутартаа лянхуат та бээр бид амьтан бүхнийг тань лугаа арга билигт шүтээд үр ном дүрсийн хоёр лагшиныг олохуйд зохион соёрх хэмээсэн бөгөөд үгийн утгыг товчхон хураасан төдий нь чандмань лянхуа баригч аяа надад дээд хоёр лагшиныг олгон зохиогтун хэмээн залбирал тавьсан мөн хэмээн санана.

Эх сурвалж: Буддын соёлын Махагала нийгэмлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.9) 2014-05-28 09:52
      • 0
      • 0

      Ene khundetgel uzuulekh barildaaniig Irgenii nisekhiin salbaraas bukhiin kholbootoi khamran 5 sariin 25nd subliminal 10 garan jil zokhion baiguulj irsen. Ene jil zokhion baiguulsangui ene ni tus salbar sankhuugiin khuvid khund bolsoniig gerchilj baigaa bus uu. zugeerel neg bukhiin barildaaniig salbar gazruud, avia kompaniudaas khandiv avaad, bas untei shatkhuun niiluuldeg MEREG VAN, A- JET gekh gazruudaas avkhad l bolokhgui baisan. Nisekhiin salbariin unaltaa bayariin kha umnu 1 kompania dampuuruulj, neremjit barildaanaa zokhin baiguulj chadakhgui boltloo doroitson baindaa

      Хариулах