Германчууд бол дайн болж байсан ч хичээллэх хүмүүс юм байна

Twitter Print
2020 оны 07-р сар 31-нд 09:08 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрөөс эхлэн сурагчид нийт 6 долоо хоног амарна. Хичээл нь хавар корона гэж 2 сар завсарлах хугацаанд, 14 хоногт нэг удаа биечлэн очиж хичээлийнхээ хөтөлбөрийг авна, даалгавраа дараагийн удаа очихдоо хураалгаж явсаар танхимын хичээл эхэлж ялангуяа сүүлийн хоёр сар гаруй шашин болон биеийн тамираас бусад бүх хичээл нь хэвийн орлоо.

Бүх хөтөлбөр программыг ээ баагүй биечлэн үзэж дуусгав. Хичээлийн гадуурх хөгжмийн хичээл, спорт курсууддээ ч хэвийн явлаа. Германчууд бол дайн болж байсан ч том жижиггүй хичээллээд суух хүмүүс юм байна. Ялангуяа бага ангийн хүүхдүүдийн хичээлд дэндүү хариуцлагатай хандаж байна даа. Суурь маш чухал гэдгийг яаж ингэж ойлгож яаж ийм айхтар политик барьдаг байнаа, бүр гайхах юм. Үүний зэрэгцээ хүүхдүүдийн сэтгэл зүй, хүмүүжилд маш их анхаарч байна. 

Сургууль нь үүдэндээ “Агааржуулах нь тустай” гэсэн том лоозон тавьснаас өөр сүрхий өөрчлөлт мэдрэгдсэнгүй. Ангидаа бүү хэл сургуулийн хашаанд анхнаасаа маск зүүлгээгүй. Хүүхдүүдэд хүчилтөрөгч хамгаас чухал гэлцэж байна. Бид охиндоо хөөрхөн хэд хэдэн өнгийн маск бэлдсэн чинь бараг л талаар боллоо, гэхдээ яахав дэлгүүр үйлчилгээний газруудаар ороход нь зүүлгээд л байж байна. Ер нь Герман даяар зөвхөн албан байгууллагууд болон үйлчилгээний газруудад л маск зүүж байгаа, гудамжинд бол зүүхгүй. Хүчилтөрөгч л ярьцгаах юм. Угаасаа Корона агаарт тархаж халдах нь гайгүй гэсэн...

Ирэх хичээлийн жилийн хуваарь өчигдөр ирсэн, 9 сарын дундуур эхэлнэ. Орох өдөртөө орох цагууддаа хэвийн хичээллэхээр төлөвлөжээ.

Оюун Дорждамдин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.