Ажлын байран дахь бэлгийн дарамт гэж юу вэ?

Twitter Print
2019 оны 06-р сар 06-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

Хүний бие махбодь, сэт­гэл санаа, эрүүл мэнд, нэр төр, нөхөн үржихүйн эрх, эрх чөлөө, бэлгийн болон ху­­­вийн хал­дашгүй байдалд хал­­­­дахыг ажлын байран дахь бэлгийн дарамт гэж үз­дэг.

Манай улсад энэ төрлийн гэмт хэрэг маш нууцлагдмал ор­чинд явагддаг тул бүр ч илэрдэггүй. Тодруулбал хо­­­хирогч буюу бэлгийн да­рам­тад өртсөн эмэгтэй өө­рийн нэр төр болон ажлын байраа алдахыг хүсдэггүй. Мөн ихэнхдээ хохирогчийг буруутгаад өнгөрдөг учраас тэд энэ тухай мэдээллийг цоожилдог гэсэн үг. 

Энэ төрлийн гэмт хэргийг манай улсад сүүлийн тав, зургаан жил ил гаргах гэж багагүй ажилласны хүчинд 2011 онд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах ту­хай” хуулиар ажлын бай­ран дахь бэлгийн дарамт нь хууль зөрчсөн үйлдэл боло­хыг тогтоож анх удаа хуульчилсан байна. 

Өөрөөр хэлбэл хуульд энэ тухай зохицуулалт орсноор тухайн хүн ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн байвал хамгийн эхэнд Хүний эрхийн үндэс­ний комисст хандаж тус газраас гарсан ажлын хэс­гийнхэн эрх мэдлийнхээ хү­рээнд хяналт, шалгалт хийж баримтжуулж, нотол­гоожуулах боломжтой бол­дог. Хамгийн гол нь манай ул­сад энэ төрлийн гэмт хэргийн бие даасан хууль байдаггүй учраас дээрх хуу­лийг баталж эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн гэсэн үг. 

Тухайлбал ажлын бай­ран дахь бэлгийн дарамт учруулагчийг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт зааснаар тодорхойлдог. 

Тод­руулбал “Бэлгийн да­рамт гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хо­хироох үр дагавар бүхий тэвчишгүй орчинг үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйл­дэх” гэх энэ хуулийн заал­таар тухайн хүний буруутай эсэхийг тогтоодог байна. Иргэд хүчингийн гэмт хэрэг ажлын байран дахь бэлгийн дарамт хоёрыг утга агаар нэг гэж ойлгоод байдаг. Хүчин бол хамгийн сүүлийн шатны буюу хүнд хэлбэр. Хүсээгүй үед нь үйлдэгдсэн бол энэ нь хүчингийн хэрэг гэсэн үг. 

Тиймээс энэ хоёр зүй­лийг ялгаж салгаж ойл­гох хэрэгтэй. Ажлын бай­ран дахь бэлгийн дарамт нь өөрөө их онцлогтой. Далд буюу нууц хэлбэрээр үйлдэгддэг. Тодруулбал хо­хирогч өөрийгөө олон нийтэд зарлахаас айж ичих, ажлын байраа алдахгүй, нэр төрөө хамгаалах гээд олон асуудал гардаг байна. 

Мөн судлаачдын хийсэн дүгнэлтээр төрийн албаныхан ажлын байрны бэлгийн дарамтын тоо баримтыг тэргүүлдэг аж. 

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.