“Нийслэлийн гоо охин, шилдэг хөвгүүн-2014” тэмцээн болно

Twitter Print
2014 оны 05-р сар 27-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн 375 жилийн ой угтан НЗДТГ, “Азийн модель” агентлаг хамтран Их хотын соёлыг өсвөр үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх, тэдний гоо сайхны боловсролд хувь нэмрээ оруулах зорилготойгоор “Нийслэлийн гоо охин, шилдэг хөвгүүн-2014” тэмцээнийг энэ сарын 28-нд МХО-д 19 цагт зохион байгуулах гэж байна.

Энэхүү тэмцээн нь “Азийн модель” агентлагийн санаачлага, НЗДТГ-ын хүсэлтээр анх удаа зохиогдож, Нийслэл хотын соёлыг түгээх шинэ дүр төрх, нүүр царайг тодруулах юм. “Азийн модель” агентлаг дээр тэмцээний бэлтгэл, 5 хоногийн сургалт явагдаж, телевизийн цуврал нэвтрүүлэг хийгдэн удахгүй олны хүртээл болох аж.

Дашрамд дурдахад, “Азийн модель” агентлаг нь үүнээс өмнө Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Архангай, Увс, Налайх, Эрдэнэт зэрэг аймаг хотуудаар “Гоо охин” тэмцээн зохион байгуулж байсан бөгөөд энэхүү үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.91.69) 2014-05-28 15:38
      • 0
      • 0

      Хотын соёлыг сайн түгээх хэрэгтэй, гудманд нус цэрээ хаясан, машиныхаа цонхоор хогоо шидсэн ухамсаргүй хүмүүсээр хотмаань дүүрч гүйцлээ

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.207) 2014-05-27 18:19
      • 0
      • 0

      Ийм юм угаасаа хэрэггүй ээ

      Хариулах

    • Зочин

      (103.9.90.135) 2014-05-27 16:27
      • 0
      • 0

      SHAL UTGAGUI TENEG YUM

      Хариулах