Сандуйн жүд цаг бусын үхэл, өвчин адыг зайлуулдаг

Twitter Print
2023 оны 08-р сар 21-нд 09:51 цагт
Мэдээний зураг,

Бурханы шашны нууц тарнийн ёсны Ядам бурхадын нэг болох Сандуй бурханы уншлага зан үйл бясалгал бүтээлийн гол үндэс ном юм.

Энэхүү судрыг лам хуврага, энгийн хүн аль ч бай гэр орондоо залах, машин унаандаа авч явах, унших, уншуулах, бичүүлэх, эрдэнийн бүтээлгэж, дээдлэн ирсэн билээ.

Ингэж шүтсэнээр энэ болон хойт насны хэрэг тус бүхэн бүтэх, буян хишиг аривдан дэлгэрч, бодь сэтгэл амар хялбар үүсэх нь дамжиггүй.

Мөн биедээ авч явснаар гэнэтийн осол, цаг бусын үхэл, өвчин тахалд үл нэрвэгдэх, ад дон, хүн бусын хорлолд үл хорлогдох шидтэй.

Хулгай дээрэмд өртөхгүй байх ба цог золбоотой байж ажил үйлс түргэн бүтнэ.

Сандуйн жүд уншсанаар амьд хүмүүнд нас, буян, алдар сууг хайрладаг, цаг бусын үхэл, өвчин адыг зайлуулдаг бол нас нөхцсөнд хойтын мөрийг дээш татагч увидастай билээ.

Сандуйн жүд уншсан ламын салхин доогуур нь гарахад гурван муу заяанд унахгүй, хилэнц нүгэл нь арилдаг. Эрт дээр үеэс Монголчууд Сандуйн жүд судрыг тахиж дээдэлж шүтэж ирсэн бөгөөд элс үлээж адис жинлав хүртээгээд ажил төрөл бүтээх, машин унаандаа цацан осол бүгдийг зайлуулж, энэ ба хойтын буянд зориулж өргөдөг.

Мөн амьд хүнд элдэв муу ёр үзэгдэх, муу зөн совин татах, нас нөхчсөн хүмүүсийн хувьд элдэв өлзий бус ёр тэмдэг гарвал даруй Сандуйн жүд уншиж засдаг эрт дээрээс уламжилсан ёс бий.

''САНДУЙН ЖҮД" хураангуй нь:

Дүйва санва лайжүн ва.

Дэвшин шэгвэ гүнжи сан.

Доржэ нинбо дүйба еи.

Дэнид жумдан шаддү сол.

Унших үедээ үнэн сэтгэлээс сүслэн өөр хийгээд өрөөл бусдын тус амгаланг бүтэх болтугай хэмээн бодвоос номын адистэд оршино.

Биедээ болон машин унаанд авч явах үедээ бохир газар хадгалахгүй байх, цээжин биеээс доош хадгалахгүй байх хэрэгтэй. Орой унтах үедээ толгойн тус өндөр газар хадгалж ном шүтээндээ алдаа унал гаргахгүй байхыг анхаарна уу.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.