АНУ-д коронавирусын шинэ төрлийн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

Twitter Print
2020 оны 01-р сар 22-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

АНУ-д Хятадын Ухань хотод дэгдээд буй коронавирусын шинэ төрлийн халдварыг авсан анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Америкийн Өвчнийг хянах, Өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Одоогийн байдлаар коронавирусын халдварыг авсан 200 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа ба уг халдварын улмаас 6 хүн нас бараад байна. Америкийн Өвчнийг хянах, Өвчнөөс урьдчилан сэргийлэх төв Ухань хотоос ирж буй зорчигчдод илүү хатуу хяналт, шалгалт тавихаа мэдэгдсэн байна. Өвчтний тухайд гэвэл тэрээр Сиэтл хотоос холгүй амьдардаг 30 орчим насны эрэгтэй аж. Тэрээр онгоцны буудлууд дээр коронавирусын шинэ төрлийн халдварын хяналт, шалгалт эхлэхээс өмнөхөн Сиэтлийн Такома олон улсын нисэх онгоцны буудалд энэ сарын 15-нд буусан ба 19-нд эмнэлэгт ханджээ.

Өвчнийг хянах, Өвчнөөс урьдчилан сэргийлэх төв болон Вашингтон мужийн эрх баригчид тухайн өвчтөн халдварыг өөр нэгэнд халдаасан эсэхийг шалгахын тулд түүнтэй харилцсан бүх хүмүүсийг шалгаж байгаа аж. Вашингтон мужийн Эрүүл мэндийн газрын нарийн бичгийн дарга Жон Вийсманы мэдэгдсэнээр халдвар тархах эрсдэл бага гэнэ.

First US case of Wuhan coronavirus confirmed by CDC зурган илэрцүүд

Өвчтний шинж тэмдэг, аяллын маршрут зэргээс шалтгаалан эмч нар коронавирусын шинэ төрлийн халдвар байж болзошгүй хэмээн таамаглаж, өвчтнөөс авсан шинжилгээг Өвчнийг хянах, Өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн Атланта дахь салбар луу илгээсэн нь коронавирусын шинэ төрлийн халдвар болох нь тогтоогджээ. Өвчтний биеийн байдал сайжирч байгаа ч түүнийг хөл хорионд байлгаж байгаа тухай Вашингтон мужийн Эрүүл мэндийн албаны хүмүүс мэдээлсэн байна. 

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.