Нэр хугарахаар яс хугар

2014 оны 05-р сар 30-нд 18:02 цагт
Мэдээний зураг,

АТГ-тай холбоотой таагүй мэдээллүүд сүүлийн саруудад эрс нэмэгдлээ. Энэ хэрээр ч иргэдийн тухайн байгууллагад итгэх итгэл алдарч байх шиг. Хүн хорьдог, хууль бусаар байцаадаг, ажилтан албан хаагчид нь хүний эрхэнд халддаг гэх мэт таагүй мэдээллүүд хөвөрсөөр. Авлигачидтай тэмцэх, татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар завшиж байгаа эрх мэдэлтэн албан тушаалтнуудтай тэмцэх ёстой тэдний туйлын зорилго хазайчихав уу гэдэг үүднээс энэ удаагийн “Онцлох хуудас”-таа АТГ-ын үйл ажиллагааны эргэн тойронд гарч байгаа сэтгэл эмзэглүүлсэн асуудлуудыг хөндлөө. Нэр хугарахаар яс хугар гэдэг. Бизнес эрхлэгчдийг айлгаж ичээсэн, төрийн албан хаагчдын толгойн өвчин болж ажиллах бус тэдний алдаа мадгийг засч залруулдаг, айдас хүйдэст автуулах бус эрх мэдэлтэн надаас ийм мөнгө нэхлээ гэж итгэж очдог газар нь болж ажиллах хэрэгцээ шаардлагыг хангахсан.

- Ё.Оюун: Хэлмэгдүүлэлтийн үеийн ногоон малгайтнууд өнөө цагт костюм өмсч зангиа зүүснээрээ өөрчлөгдөж -

2014 оны гуравдугаар сарын 18: “Хэлмэгдүүлэлтийн үеийн ногоон малгайтнуудын соёлжсон хувилбар нь АТГ-ынхан болжээ” гэх ярилцлага хэвлэгдэв. Өөрөөр хэлбэл, “Тэгри холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаярыг Авлигатай тэмцэх газрынхан шалгаж байх үед түүний эхнэр  Ё.Оюун дэлгэрэнгүй ярилцлага өгсөн билээ. Тэрбээр, “нөхрийг маань суулгаж байгаад манай гэрийг бүгдийг нь нэгжсэн. Охины маань комьютерийг хүртэл ухсан байгаа юм. Миний хувцас, гоо сайхны хэрэгсэл, ээмэг бөгж гээд бүгдийг нь онгичсон. СӨХ-ны хоёр хүнийг харуулж байгаад эвдэлж, хэмхэлсэн байсан. Тэр нэгжлэг болсны дараа гэртээ ирэхэд юу болчихсон юм бэ гэж уулга алдмаар байсан. Эмхэнд нь оруулах гэж дөрвөн хоног шаардагдсан. Бас ажлын байранд очиж жинхэнэ там болгосон. Түүхэн кинонд гардаг хэлмэгдүүлэлтийн үеийн ногоон малгайтнууд. Өнөө цагт костюм өмсч зангиа зүүснээрээ өөрчлөгдөж. Манай ажилтнууд бүгдийг харсан. Ямар аймаар юм бэ гэж тэд ярьсан. Пиздагаар нь дуудаад л хараал хэлээд л харц нь үнэхээр цочмоор байсан гэсэн. Нэг менежерийн маань ширээнээс англи хэлний толь бичиг гаргаж ирснээ “Муу пизда нар бас хэлний мэдлэгтэй байна шүү дээ. Хэл сурахгүй бол хоцрох нь дээ” гэх зэргээр элдэвлэж бүгдийг нь хайрцаглаад аваад явсан. Болоогүй зургийн цомгийг хүртэл ухаж томчуудтай авахуулсан зураг байна уу гэх зэргээр дарамталж байсан гэсэн. Намайг ороход зургуудыг үзээд энэ хэн юм гэж асуугаад сууж байсан. Хүүхдүүд маань цочролд орсон. Танихгүй баахан хүмүүс орж ирээд гэр орныг нь сүйдлээд хаячихсан учраас тэд одоо ч айдастай байна” гэх зэргээр ярьсан билээ.

- Н.Алтанхуяг: АТГ ажил хийлгэхгүй байна -

2014 оны дөрөвдүгээр сарын 17:  “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Н.Алтанхуяг сайд ийн хэлсэн юм. Тодруулбал,  “Цэвэр агаар” сангийн хэрэгт холбогдуулан таны охин А.Саранзаяаг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байгаа. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нарт хариуцлага тооцох ёстой гэсэн албан бичгийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн гэсэн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт АТГ мэдээлсэн. Үүнд та ямар хариулт өгөх вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад  Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар хүнийг хэзээ гэм буруутай гэж үзэх вэ гэхээр шүүхийн шийдвэр гарснаар эцэслэгдэх учиртай. Энэнээс өмнө цацаж байгаа бүх яриа сүржин суртал ухуулга явж байна. Ер нь Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулж ажиллаад хоёр жил шахуу хугацаа болоход хоёр нөхөр ажил хийлгэсэнгүй. Нэг нь Ардын нам, нөгөө нь Авлигатай тэмцэх газар” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Эх сурвалж: www.mminfo.mn

- С.Дэмбэрэл:  АТГ өндөр боловсролтой 100 бизнесмэнийг шоронд хорьсон -

УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүд АТГ-ын талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл  “АТГ өндөр боловсролтой 100 бизнесмэнийг шоронд хорьсон. Тэдний нэг нь л зуу, цаашлаад мянган хүнийг ч ажлын байртай болгох чадалтай гэдгийг бодооч. Тэр бизнесмэнүүд чинь  бүгд валют үйлдвэрлэдэг хүмүүс” гэсэн билээ. Түүнчлэн насаараа өмгөөлөгч хийсэн Ц.Монгол гэх эр эрхэм мөн л АТГ-ын талаарх таагүй мэдээллийг олон нийтэд дэлгэсэн юм. Тэрбээр “Монголын бүх хууль, хяналтын байгууллагууд  АТГ-ын тэргүүн комиссорын хяналтад орсон” гэжээ.

Эх сурвалж: 24tsag.mn
 

- Ч.Мандах: Манай гэр бүлийн амьдрал там шиг болсон -

2014 оны дөрөвдүгээр сарын 23: ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарын эхнэр “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. АТГ-ынхан ганцхан Д.Цогтбаатарыг биш ар гэрийхнийг нь мөрдөн мөшгих айлгах ажиллагааг дэндүү бүдүүлэг эрээ цээргүй явуулсан учраас түүнээс гадна нөхрийг нь шалгахдаа олон хорих анги дамжуулж удаа дараа аймаг хот сэлгэн шорон дамжуулсанд бухимджээ.  Д.Цогтбаатарын гэргий Ч.Мандах “Төлбөртэй мэдээллүүд цахим сайтуудаар гарч эхэлсний дараа нөхрийг маань шууд хорьсон. Өөрөөр хэлбэл, нэг жил гаруйн хугацаанд хууль бусаар мөрдөн мөшгиж хэлмэгдүүлж ар гэрийг нь хар дарсан зүүд шиг амьдралд оруулсан.  Металь хайгч барьж орж ирээд нэгжлэг хийсэн. Надаас хар тамхи, их хэмжээний бэлэн мөнгө, галт зэвсгээ гаргаад ир. Одоо шууд гаргаад өг гэх мэтээр дарамталсан. Гэхдээ тийм юм манайд байхгүй. Нөхрийг маань хоригдсоноос хойш намайг маш удаан дагаж мөрдлөө. Машины номероо өөрчилж дагадаг байсан. Би бүгдийг нь зурагжуулаад өмгөөлөгчдөө өгсөн. Нөхрийг маань ч дагаж мөрдсөөр байгаад баривчилсан. Ер нь маш хууль бус үйл ажиллагаа явуулж байсан. Бид үнэхээр айдастай байна. Өнгөрсөн хугацаанд манай гэрийн амьдрал там шиг байлаа” хэмээжээ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

- Д.Тэрбишдагва: АТГ гадныхны шахалтаар байгуулагдсан нь үнэн шүү дээ  -

-2014 оны тавдугаар сарын 19: Шадар сайд Д.Тэрбишдагва “АТГ гаднынхны шахалтаар байгуулагдсан нь үнэн шүү дээ. Тухайн үед “Наад АТГ чинь өөрөө авлигын газар болчих вий” гэж Засгийн газрын хурал  дээр сануулж байсан хоёр сайдын нэг нь би. Нөгөө нь Хүрэлсүх. Ноднин гэхэд нэг хүн барих гэж 600 цагдаа явуулж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсаныг хүмүүс санаж байгаа. Саяхан чуулганы хуралдаан дээр С.Дэмбэрэл гишүүн  “Өндөр боловсролтой 100 бизнесмэнийг шоронд хийж байна. Тэдний нэг нь л зуу, цаашлаад мянган  хүнийг ч  ажлын байртай болгох чадалтай гэдгийг  бодооч”  гэж  хэлж байна лээ. Үнэн шүү дээ. Буруу юм хийсэн байж болно, түүнийг шүүгээд, учруулсан хохирлыг  барагдуулахад болоо биз дээ. Миний хувьд авлига хээл хахуультай хийх тэмцлийг үгүйсгээд байгаа юм биш. Авлига авч болохгүй шүү гэж сануулж зөвлөж, соён гэгээрүүлж, сургалт явуулж, урьдчилан сэргийлж  байх ёстой атал шулуухан хэлэхэд  цагдаагийн үүргийг гүйцэтгэдэг, дарамталдаг, айлгадаг  байгууллага л  боллоо. Бас үйл ажиллагаа нь нэг талруу хэт хэлбийгээд байна уу гэж ажиглагдаж байна.  Үнэндээ цөөхөн монголчууд ингэж бие биеэ үзэн ядаж, хийж бүтээе гэсэн нэгнээ юм л бол авлигач гээд барьж хориод, буруутгаад, эцэст нь үхэлд хүргээд байж болохгүй ээ” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

- Сэтгүүлчийн дүгнэлт: Зорилго юу болов оо, АТГ-ынхаан -

Яг одоо энэ үгийг АТГ-ынхнаас асуух цаг нь болжээ. Аль эсвэл тэд энэ бүх эргэлзээ төрүүлсэн асуудлуудад хариулт өгөх цаг нь болсон байна. Мэдээллийн ил тод байдал, нээлттэй байх асуудал бараг алга боллоо гээд хэлчихэд хилсдэхгүй. Уг нь улс төрийн ашиг сонирхолтой асуудлуудаар мэдээлэл өгч, түүнийг хэн нэгний ятгалганд өртөн хэвлэлд дэлгэх бус пиздагаар нь дуудаж, орон гэрийг нь онгичсон асуудалдаа тайлбар өгөх учиртай юм. Иргэдийг айдаст автуулж, улстөрчид эрх баригчид, албан тушаалтнуудад буруу ойлголт өгч байгаадаа тэд залруулга хийх учиртай. Эс тэгвээс үнэ хүндээ алдсаар алдаад дуусах нь. АТГ-ыг анх байгуулахад олон хүн баярлаж, талархан хүлээж авсан. Авлигын акул, тулнуудын хийсэн хэргийг сөхөж, жинхэнэ ард түмний төлөө ажиллах гэж хүлээж авсан. Тийм зорилгоор байгуулсан гэдгээ эрх баригчид удаа дараа илэрхийлж, энэ байгууллагаар сонгуулийн шоу хийж байв. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал ийм л байна. Авлигачидтай тэмцэх, тэднийг үндсээр нь таслах зорилгоо хангалттай биелүүлж чадсангүй хэмээн энгийн иргэд дүгнэх болжээ. Айдсаа тэдэнд хэлж, авлига авсан өгснийг илчилж хамтран ажиллах талаар сэтгэж байсан иргэд өнөөдөр харин эсрэгээрээ өөрсдөө айдаг, барааг нь хараад сүрддэг, хилс хэрэгт гүтгүүлчих вий хэмээн эргэлзэж тээнэгэлздэг болчихов уу. Зөвхөн сүүлийн хэдэн сарыг жишээг дурьдахад ингэж харагдаад байгааг өөрсдөө гадарлаж байгаа биз. Хэлмэгдүүлэлт эхэлчихжээ гэж иргэд дүгнэж байна. Яагаад ийм бодолтой болчихов гэдгийг өөрсдөө эхлээд дүгнэж үзэх биз. Бидний хүссэн зорилго энэ мөн бил үү, бизнес эрхэлж байгаа нэгнийг улс төрийн ашиг сонирхол цаашлаад айдас хүйдэст автуулан хорьж цагдах хэрэгтэй юу гэдгээ ялгаж салгая. АТГ-ын нэр хүнд нэг мөсөн унаж дуусч байна. Энэ бүхэнд цэг тавих цаг нь болсон биш үү. Хэн дуртай нь тэдний талаар амнаасаа муу үг унагаж байгааг өдөр болгон хэвлэлээр гарах мэдээллүүд нотлох боллоо.

Тэр болгонд дуугараад явахгүй ч бизнесмэн залуусыг юуны учир хорьж шалгаж байгаа, үнэхээр болохгүй байсан юм бол барьж хохирч, орон шорон дамжуулан хорихыг урьтал болгомгүй байгаа юм. АТГ-ын ажил ямар байна вэ гээд захын иргэнээс асуухад сэтгэл дундуур, бүр хангалтгүй гэдгээ илэрхийлж байна. Та АТГ-т мэдээлэл өгдөг үү гэдэг асуултад тэгж өөрийгөө ял унагаад яах вэ гэсэн хариулт өгөх нь энгийн жишээ болжээ. Ийм байгууллага байгуулах хэрэг байсан уу гэдгийг ч эрх баригчид ярьж эхэлчихлээ. Байгаа онохгүй ажиллаж байгааг л хөндөх гээд байна.

Жинхэнэ утгаараа улстөржилгүй, хэн нэгний эрх ашигт автахгүй ажиллаж чадахгүй бол татан буулгахад ч буруудах зүйлгүй. АТГ-ын жинхэнэ үүрэг нь мөнгө угаасан, идсэн уусан бүхний ард зогсч байгаа улстөрчид, эрх мэдэлтэй албан тушаалтнуудыг шалгах байсан. Гэтэл тэгсэнгүй. Хэн нэг улстөрчийн өөрийгөө шалгуулахаар өгсөн өргөдөл, нэг компани, нэг эрх мэдэлтэнд таалагдаагүй ядарсан тэтгэврийн өвгөнийг хорьж цагдаад байхаар улам л үнэ хүндгүй болж байна, АТГ-ынхаан. Нэр хүндээ бодъё. Зорилгоо ч эргэн саная. Уул нь жинхэнэ утгаараа ажилладаг бол энэ шиг чухал байгууллага байхгүй юмсан. Даанч...

Mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • АРД

      (103.26.193.14) 2014-08-22 13:54
      • 0
      • 0

      АВИЛГА АВЧ ӨГЧ БОЛОХГҮЙ МАШ НУУЦ ДАЛД ХИЙ ГЭЖ ЯРЬЖ ХЭЛЖ ЗӨВЛГӨӨ ӨГӨХ ГАЗАР БОЛГОХ ГЭЭ ЮУ ЛУЙВАРЧИДАА

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.13) 2014-06-02 10:55
      • 0
      • 0

      АТГ муулаад бгаа хумуус хамгийн но-той доо дураараа идэж уух гээд байна даа.хэний захиалгаар хийгээд байгааг ард тумэн сайн мэднэ.АТГ зоригтой ажлаарай амжилт хусъе

      Хариулах

    • MIATiig samraj Sarnaih iig bosgoson luivarchin

      (122.201.28.4) 2014-05-29 10:29
      • 0
      • 0

      ATG-d neg l tom aldaa bainaa... Naad hurts gej hulgaichaa zailuulaach ee... Aluurchin toriin ner barij jinhene reketchin chin naad huur chin, huniig yaj ch helmegduulj medne... Gehdee Hurts deelee nomroh odor irnee gaigui

      Хариулах

    • Зочин

      (203.169.50.7) 2014-05-28 21:02
      • 0
      • 0

      Эцэг эхчүүдэд: Англи хэл дээр уран зохиолын номыг уншиж, ойлгож сурах 1 сарын эрчимжүүлсэн курс 6 дугаар сарын 10-наас долоо хоногийн 6 өдөр, өдөр бүр 10-18 цагийн хооронд хичээллэнэ. Эхний хагас сард шатласан 7 түвшиний номуудыг унших, сонсох, орчуулах дадлагын хичээлүүд, сүүлчийн 2 дугаар хагаст бодит уран зохиолын номуудын бүтэн бичлэгийг англи хэл дээр сонсох, бичих, орчуулах ажилбаруудыг гүйцэтгэнэ. Энэхүү сургалт нь бодит уран зохиолын номуудыг англи хэл дээр богино хугацаанд хэрхэн ойлгож, уншиж сурах арга, техникийг хүүхдүүдэд эзэмшүүлэх, дадал чадварыг суулгах, төлөвшүүлэх, тэвчээртэй суралцах, мэдлэг эзэмших бүхий л боломжийг олгох болно. Сургалтын бүх явцад суралцагчдын англи хэлний хэллэг, аялгууг эрс дээшлүүлнэ. Сургалтын материалуудыг багш хангана. Холбоо барих: 99922603

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.31) 2014-05-27 21:31
      • 0
      • 0

      Нийтлэлийн нэр үл зохимой. Нэрээ бодоод ясаа хугалах нөхдүүдэд бүтэн яс үлдэх юм уудаа. Хахаха

      Хариулах

    • Зочин

      (182.160.5.58) 2014-05-27 17:27
      • 0
      • 0

      Авилга хээл хахуулийн маш том хэргvvд нэг их сvр дуулиан болж ирээд. АТГ очоод нам дарагдаж бгаа нь нууц биш шал ичгууртэй

      Хариулах

    • Зочин

      (109.7.225.56) 2014-05-27 16:47
      • 0
      • 0

      tend Hurts gej muu buzar bgaa shuu tee ternii ehner huuhed ar ger tsum buzartaj uheesee

      Хариулах

    • Зочин

      (122.201.25.46) 2014-05-27 16:17
      • 0
      • 0

      үүнийг татан буулгаад тэр балмад ажилтануудыг шоронд хийх цаг ирнээ

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.8) 2014-05-27 16:05
      • 0
      • 0

      АТГ-ынхан хуулийнхаа дагуу л ажиллаж байгаа биз дээ. Хуулиа л өөрчлөнө биз

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.4) 2014-05-27 15:02
      • 0
      • 0

      хаах нь зөв өө. татвар төлөгчдийн мөнгөөр ногоон малгайтнуудыг тэжээж улс төрийн хэлмэгдүүлэлт хийх үйл ажиллагааг зогсоох цаг болсон.

      Хариулах

    • Зочин

      (182.160.36.112) 2014-05-27 14:36
      • 0
      • 0

      атг битгийхэл дэлгүүр худалдааны газар шалгахаар ирсэн байцаагч нэртэй авгай нар дээрэмчин шоронгын атаман шиг загнаж байсан. ёстой аймаар. үзээгүй юмаа ан- засаг гарснаар үзлээ. залгаад хорооны дарга хэсгийн ахлагч цагдаа гэх мэт нөхдүүд мөнгө саагаад суулгахаа байсан. тэдний авир энэ хүмүүсийн ярьж байгаатай адил.....

      Хариулах

    • Zochin

      (182.160.32.3) 2014-05-27 13:56
      • 0
      • 0

      ta ene zahialgat niitleliinhee holsond heden togrog avsan be ? huuchin ued ta nariin tolgoig ileed ymar ch yl zemgui ongoroodog baisnaa sanagalzaa yu ! neg avilagch tsag busaar taalal togssoniig mon ih dalimduulaj baina daa ! /um ma ni bad mi hum / ter hun burhan bolson ni harin ta nart ashugtai bolj hudlaa jujigleed bitgii baigaarai ATG ajlaa hiidgeeree hiigeed l yvj bna ! engiin irged bid ATG iig harin demjij baigaa shuu !

      Хариулах

    • Зочин

      (27.123.213.170) 2014-05-27 13:46
      • 0
      • 0

      Tegeed bolohgui l baigaa yum bol ta nar chini uursduu said darga nar bna tatan buulgaad l haychihgui yu daa,yu gej gonshignotsgoogood baigaa yum

      Хариулах