Хятадын эдийн засаг 2.3 хувиар өсчээ

Twitter Print
2021 оны 01-р сар 18-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

2020 онд дэлхийн ихэнх улс орнууд коронавирусын цар тахлын улмаас эдийн засгийн уналтанд орсон бол БНХАУ-ын эдийн засаг 2.3 хувиар өсчээ.

Хятадын эдийн засгийн хувьд энэ нь 1976 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт болж байгаа ч БНХАУ "Их-20" -ийн улс орнуудаас ДНБ нь өссөн цорын ганц орон болж байна. Олон Улсын Валютын Сангаас Хятадын эдийн засгийг 2020 онд 1.9 хувиар, Блүүмбергээс 2.1 хувиар өсөх магадлалтай хэмээн тооцолж байсан ч Хятадын эдийн засаг илүү өндөр хувиар өсч чадсан байна.

Бусад улс орнуудтай харьцуулахад Хятадын эдийн засаг коронавирусын цар тахлын эхний давалгааны дараагаас хурдацтайгаар сэргэж эхэлсэн юм. 2020 онд Бээжин шинээр 9 сая ажлын байр бий болгох зорилт тавьсан байсан ба зорилтоо давуулан биелүүлж, өнгөрсөн жил нийт 11.86 сая ажлын байр бий болгож чаджээ. Түүнчлэн 2019 онд БНХАУ-д ажилгүйдлийн түвшин 5.5 хувь байсан бол 2020 онд 4.7 хувь болтлоо буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.