“Майами”-д ганцхан хожил хэрэгтэй

Twitter Print
2014 оны 05-р сар 27-нд 15:13 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн бүсийн аваргын төлөөх тулаанууд үргэлжилж байна. “Майами Хит”-“Индиана Пэйзерс” багуудын дөрөв дэх тоглолт өнөөдөр бол “Аваргууд” 102:90-ээр хожсон аж. Флорида мужид болсон уг тоглолтонд зочин багаас П.Жорж 23 оноо, Д.Уэст 20 оноо 12 удаа самбараас бөмбөг авсан бол Ж.Хилл 15 оноо, Л.Скола 12 оноо цуглуулжээ. Харин талбайн эздээ Л.Жеймс 32 оноо, 10 самбар, К.Бош 25 оноо, Д.Уэйд 15 оноо авсан. Их гурвалаас бусад нь 10-аас дээш оноо аваагүй ч энэ нь ялалт байгуулахад хангалттай байж “Майами” цувралыг 3:1-ээр тэргүүлж байна. “Индиана Пэйзерс” эхний тоглолтонд хожоод гурав дараалан ялагдал хүлээлээ. Энэ хоёр багийн тоглолт ирэх пүрэв гарагийн өглөө болно. Бүсийн аваргын төлөө тоглож буй “Сан Антонио Сперс”-“Оклахома Сити Тандер”-ын цуврал дөрөв дэх тоглолт маргааш өглөө Оклахома хотод эхэлнэ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.