ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт хилийн хориг тавьжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 07-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

БНСУ-аар дамжин Индонез руу явж байхдаа “Korean air” компанийн онгоцны үйлчлэгчийн өгзөгт хүрч бэлгийн дарамт үзүүлсэн гэх ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт тус улсын мөрдөн байцаагчид 10 хоногийн хилийн хориг тавьжээ.

Тэрбээр өчигдөр өглөө Инчонд байцаалт өгөхөөр очсон бөгөөд буумагц нь цагдаагийн алба хаагчид түүнийг тусгаарлан байцааж эхэлсэн байна. Байцаалт 10:35 цагт эхэлж, 14 цаг орчим үргэлжлэн шөнийн 00:00 цагт дуусчээ. Байцаалтын үеэр Д.Одбаяр зарим хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн талаар Инчон хотын цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Улмаар хэргийг үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй гэж үзэн түүнийг 10 хоног тус улсын хилээр гарахыг нь хоригложээ. Байцаалт дууссаны дараа тэрбээр нисэх онгоцны буудлаас гарч, өмгөөлөгчийнхөө машинд сууж явсан байна.

Ингэхдээ хэвлэлийнхэнд нэг ч үг унагаагүй тухай хэвлэлүүд мэдээлсэн байв. Өмнө нь Инчоны цагдаагаас хохирогчдоос мэдүүлэг авсан бөгөөд тэд зохих хариуцлага хүлээгээсэй гэж хүсч буйгаа илэрхийлсэн байдаг.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.