
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн өнцөг булан бүрт хүрч олон зуун хүүхдийн амийг аварсан Оросын хүүхдийн эмч, мэс засалч Леонид Рошальд ОХУ-ын Хөдөлмөрийн БААТАР цол олгох зарлигт гарын үсэг зуржээ.
Доктор Рошальд:
- Армени, Гүрж, Алжир, Афганистан (1998), Турк (1999), Энэтхэг (2001), Япон, Египет, Пакистан, Индонез, Балба (2015) зэрэг улсад болсон томоохон газар хөдлөлтийн үеэр тухайн бүсэд очиж гамшигт өртсөн хүүхдүүдэд эмнэлэгийн тусламж үзүүлсэн.
-Румыны хувьсгал (1989) , Иракийн дайн (1991), Югославын дайн, Чечений дайн, Уулын Карабах дахь цэргийн мөргөлдөөний үеэр халуун цэгт ажиллаж гэмтэж, шархдсан хүүхдүүдийг эмчилсэн.
-Дубровкад театр барьцаалсан террористуудтай хэлэлцээр хийж 8 хүүхдийг гаргаж авсан.
1996 онд дэлхийн хэвлэлүүд Леонид Рошалийг "дэлхийн хүүхдийн эмч" гэж өргөмжилсөн байдаг. Тэрээр 215 гаруй эрдэм шинжилгээний бүтээл тууривсан бөгөөд,, шинэ бүтээлийн 8 патент эзэмшдэг. Анагаахын шинжлэх ухааны доктор , профессор Леонид Рошаль 2003 оноос хойш жилд 60 мянган хүүхдийг хүлээж авч эмчилдэг Москвагийн Хүүхдийн яаралтай мэс засал, гэмтэл судлалын хүрээлэнг удирдаж байна.
Мөн тэрбээр ДЭМБ-ын шинжээч , гамшиг, дайны нөхцөлд байгаа хүүхдүүдэд туслах олон улсын буяны сангийн тэргүүн юм. Өдгөө 87 настай.
Ц.Саранцацрал
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.26.194.7) 2014-05-27 21:14Хэцvv ч юмаа даа. Нялх амьтадыг
Хариулах