ОХУ, БНХАУ, Итали Дэлхийн аваргыг өнжиж байна

2014 оны 05-р сар 27-нд 13:33 цагт
Мэдээний зураг,

Сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд гурван сарын хугацаа үлдэж байна. Испани улсын зургаан хотод үргэлжлэх энэ удаагийн тэмцээний “А” хэсэгт Бразил, Египет, Франц, Иран, Серб, Испани, “В” хэсэгт Аргентин, Хорват, Грек, Филлипин, Пуэрто Рико, Сенегал, “C” хэсэгт Доминикан, Финланд, Шинэ Зеланд, Турк, Украйн, АНУ, “D” Австрали, Ангол, БНСУ, Литви, Мексик, Словений шигшээ багтжээ.

Өмнөх Дэлхийн аваргын мөнгөн медальт Турк Европын аваргад тааруу тоглож эрхээ авч чадаагүй бол ОХУ, БНХАУ-ын шигшээ өнжихөөр болсон. Мөн 2000 оны зуны Олимпийн мөнгөн медальт Итали Европын аваргад наймдугаар байр эзэлж харамсалтайгаар хасагдсан билээ. Ирэх Дэлхийн аваргад АНУ-ын баг түрүүлэх магадлал хамгийн өндөр юм. Мөрөөдлийн багт сүүлийн гурван жилийн NBA-ийн драфтын нэгээр сонгогдсон залуусыг М.Кыржевский шууд авч байгаа бол К.Дюрант, Д.Ховард, Л.Жеймс зэрэг туршлагатай таван тоглогчийг дуудаж магадгүй байна.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.