Шууд мэдээний үеэр эсэргүүцлээ илэрхийлсэн сэтгүүлчийг саатуулжээ

Twitter Print
2022 оны 03-р сар 15-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын "Первый канал" сувгийн шууд мэдээний үеэр тус сувгийн редактор Марина Овсянникова хөтлөгчийн ард дайныг эсэргүүцсэн уриа лоозон барин зогссон явдал гарчээ.

Марина Овсянникова цаасан дээр "Дайныг зогсоо. Суртал ухуулганд битгий итгэ. Энд та нарт худал хэлж байна. Оросууд дайны эсрэг." хэмээн бичсэн байсан ба шууд нэвтрүүлгийн үеэр үзэл бодлоо ийнхүү илэрхийлэхээсээ өмнө иргэдэд хандаж видео бичлэг хийсэн байжээ. Уг бичлэгтээ М. Овсянникова, "Телевизийн дэлгэцээр бусдад худал ярихаасаа ичиж байна. Оросуудыг зомби болж хувиргасан явдалдаа харамсч байна." хэмээн иргэдийг дайны эсрэг жагсахыг уриалсан байна.

Болсон үйл явдалтай холбогдуулан М. Овсянниковаг саатуулсан ч өмгөөлөгчид нь түүнийг одоог хүртэл олж уулзаж чадаагүй болохыг ОВД-ИНФО сайт мэдээлж байна.

М. Овсянниковагийн шууд мэдээний үеэр лоозон барьж гарч ирж буй бичлэг нийгмийн сүлжээгээр тархаж, гадаад дотоодын олон тооны иргэдээс гадна Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский биечлэн М. Овсянниковад дайныг эсэргүүцсэнд талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.