Д.Трамп америкчууд коронавирусын эсрэг вакцинд ирэх сараас хамрагдана гэв

Twitter Print
2020 оны 09-р сар 17-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Америкийн даяар иргэдийг коронавирусын эсрэг вакцинд ирэх сараас эхлэн хамруулж эхлэх талаар мэдэгджээ.

Тэрээр, ""Бид коронавирусын эсрэг вакциныг аюулгүй бөгөөд үр дүнтэй байдлаар иргэдэд хүргэх, иргэдийг вакцинд хамруулахад ойрхон ирээд байна. Бидний бодлоор вакцинжуулалтыг ирэх сараас эхлэх боломжтой." гэжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Д. Трамп иргэдийг ирэх сарын дундаас эхлэн вакцинд хамруулж эхлэх боломжтой ба вакцин гаргаж авах ажилд ямар нэг саад, доголдол гарсан тохиолдолд иргэдийг вакцинд хамруулах хугацаа 11-р сар цаад тал нь 12-р сар болж хойшлоно хэмээн онцолжээ.

АНУ-ын Өвчнийг хянах, өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн захирал Роберт Редфилд КОВИД-19 өвчний эсрэг вакцин хамгийн эртдээ 2021 оны 2-р хагаст гарч магадгүй хэмээн мэдэгдсэн талаар сэтгүүлчид Ерөнхийлөгч Д. Трампаас асуухад тэрээр Роберт Редфилдийн мэдээлэл алдаатай хэмээн мэдэгджээ. АНУ-ын эрх баригчид Оксфордын их сургуультай хамтран коронавирусын эсрэг вакцин гаргахаар ажиллаж байгаа AstraZeneca компанид 1.2 тэрбум ам. доллар, Америкийн Moderna биотехнологийн компанид 486 сая ам. доллар, Johnson & Johnson эмийн компанид 456 сая ам. долларын дэмжлэг үзүүлжээ.

Эх сурвалж: RBC.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.